УЛС ТӨРУлс төрийн мэдээ

₮65 тэрбумын өртөгтэй тендерт өрсөлдөгчгүй шалгарсан "Билгүүнмонгол констракшн" ХХК хэнийх вэ

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 65 тэрбум төгрөгөөр тус дүүргийн нутгийн захиргааны байрны барилгыг бариулах тухай тендер зарласан байдаг.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 4.8 га талбай газарт хоёр давхар зоорьтой, есөн давхар бетон суурьтай барилгыг барих юм байна. Ингэхдээ гурван блокоос бүрдэнэ гэж заажээ. Нийт өртөг болох 65 тэрбум төгрөгийг Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах бөгөөд энэ онд санхүүжүүлэх өртөг нь 19.7 тэрбум байхаар төлөвлөсөн байна.

Улмаар дээрх тендерийн сонгон шалгаруулалтад "Билгүүнмонгол констракшн" ХХК ганцаар оролцож тендерт 64.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлэн шалгарсан байна.

Чингэлтэй дүүргийн ИТХ-аар 2021 оны 12 сарын 17-ны тогтоолоор, Нийслэлийн Засаг даргын 2022 оны хоёр сарын 22-ны өдрийн захирамжаар, Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 37 дугаар тушаалаар батлагдсан томоохон төслүүдийн нэг атал яагаад ганцхан компани оролцох болов, ганц оролцсон компанийг яагаад эргэлзээгүйгээр шалгаруулсан гэдэг нь анхаарал татав.

Иймд "Билгүүнмонгол констракшн" ХХК-ийн мэдээллийг нягталж үзье.

  • /2012-06-07/-нд үүсгэн байгуулагдсан
  • Ашгийн төлөө
  • Барилгын материалын худалдаа, Гэр ахуйн цахилгаан барааны худалдаа, Гадаад худалдаа, Аялал жуулчлал, Барилгын засвар засал чимэглэл гэх таван төрлийн үйл ажиллагааны чиглэлтэй
  • Х.Дунгармаа үүсгэн байгуулсан бөгөөд Л.Анхбаатар хамтран эзэмшдэг байна.

2025 оны эхний таван сарын байдлаар дөрвөн тендерт оролцож гуравт нь шалгарчээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн захиргааны барилгаас гадна Сүхбаатар дүүрэгт 18.7 тэрбум төгрөгийн өртөгтэй 13-р хороо, Дүүргийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборын барилга барих, 9.7 тэрбум төгрөгөөр Дүүргийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборын гадна цахилгаан дулаан механик гадна тохижилт, гадна гэрэлтүүлэг дэд өртөө барих тендерт шалгараад байна. Эл гурван тендерийн нийт өртөг нь 93.4 тэрбум төгрөг гэсэн үг.

Хачирхалтай нь одоогоор шалгараад байгаа энэ гурван тендерт ямар ч өрсөлдөгчгүйгээр дангаараа оролцоод шалгарчхаж.

Харин 2024 онд нийт найман тендерт оролцож үнийн саналаа илгээснээс гуравт нь шалгарсан. Нийт үнийн дүн нь 26.6 тэрбум төгрөг. Тухайлбал,

  • 19.5 тэрбумын өртгөөр “Сэлбэ сэргэлт” төслийн Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралт (БЗД, 43 дугаар хороо, СБД, 1-р хороо, I ээлж ПК18+00-ПК25+33)
  • 1.7 тэрбумын үнийн дүнтэй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан Цэцэрлэгийн барилгын дуусгал, 240 ор (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо)
  • 5.4 тэрбумын өртөгтэй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан Сургуулийн барилгын дуусгал, 640 суудал (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо) тендерт шалгарсан байна.

Тендерт хэрхэн шалгарсан мэдээллийг нягталж үзэхэд мөн л дангаар оролцож, шалгарсан байна.

Эргэн сануулахад өнгө үзэмжгүй хэмээн нэрлэгдээд буй Сэлбэ голын дэргэдэх ханыг эл компани барьж буй. Өнгөрөгч оны зургадугаар сарын 20-ноос Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар нэг км түшиц ханыг хийсэн бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургадугаар сарын 30-нд дуусгах төлөвлөлттэй байгаа хэмээн мэдээлсэн. "Уг түшиц ханын өндрийг 100 жилд болох үерийн түвшнээр тогтоосон. Өөрөөр хэлбэл, 1966 онд болсон үертэй дүйцэхүйц буюу 100 жилд нэг удаа тохиолдох үерээс сэргийлэхийн тулд уг түшиц ханын өндрийг тогтоосон" гэж ам гараад буй.

Уг компани 2023 онд ганцхан тендерт үнийн санал илгээж шалгарсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн захирагчийн ажлын албанаас зарласан 9 тэрбум төгрөгийн өртөгтэй Дүүргийн 13 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн спорт цогцолбор барих тендерт шалгарчээ.

Харин 2022 онд зургаан тендерт үнийн санал илгээж хоёрт нь шалгарсан байна. Тухайлбал Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 10 тэрбумын үнийн дүнтэй Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо/, 4.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий Цэцэрлэгийн барилга, 240 ор /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо тендерт тус тус шалгарчээ. Нийт үнийн дүн нь 14.5 тэрбум төгрөг гэсэн үг.

Сүүлийн гурван жилийн дотор Улсын төсвөөс болоод Орон нутгийн хөрөнгө оруулалтаас санхүүжүүлсэн 1.4 их наяд төгрөгийн ажил гүйцэтгэсэн болж таарлаа.

Үүнээс гадна 47 тэрбум төгрөгийн өртгөөр Чингис хаан музейн барилгын ажлыг уг компани гүйцэтгэсэн байна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 02-нд музейн барилга угсралтын тендерт шалгарч 2021 оны есдүгээр сард хүлээлгэн өгсөн байдаг.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Нээлттэй мэдээллээс нягталж үзэхэд удирдах албан тушаалтан, эзэмшил дээр Х.Дунгармаа, Л.Анхбаяр гэх хүмүүсийн нэр бүртгэлтэй хэдий ч бусад мэдээлэл болох зураг, намтар гэх мэт нь тодорхой бус байв. Нийслэлд зарлагдсан өндөр өртөгтэй тендерт ямар ч өрсөлдөгчгүйгээр орж шалгардаг эл компанийн ард яг хэн байна вэ?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
84 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 23, 2025 08:46

Tender hus#ag buur buleg humuus baiga shuu buur suljee uusgetsen

Зочин
Зочин
5 сар 23, 2025 08:53

Хүүе ээ. Сэлбийг сэгэ болгочихоод. Өмнөх ажлаа дуусгаж чадахгүй байж болиочээ. Ер нь тендер олгохдоо ӨМНӨХ АЖИЛ НЬ ДУУСААГҮЙ бол дахиж тендер олгохоо болимоор юм. Монгол ямар ганц барилгын компанитай болчихоо юу. Өрсөлдөгчгүй ш�##�гардаг нь худлаа л бна даа.

Зочин
Зочин
5 сар 23, 2025 08:55

Ерөнхий сайдаас асуух болждээ зүүн зүгийн угшилтай хүмүүс

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:33

хурдын охин компани шд

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:42

Өрсөлдөгчгүй тендер гэж юу вэ? Шударга ёс хаана байна?

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:42

65 тэрбумыг ганц компани авч байна гэхээр итгэмээргүй юм.

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:42

Иймэрхүү луйвар бүр байнга давтагдаж байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

65 тэрбумыг ганц компани авч байгаа нь үнэхээр сэжигтэй

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Ш�##�гаруул�##�тын ил тод байд�##� бүрэн �##�га болсон

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Өрсөлдөгчгүй тендер гэдэг бол хууль бус

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Улсын мөнгийг ингэж зарцуулж болохгүй

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Үнэхээр шударга бол олон компани оролцох ёстой

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Энэ бол авлигын сонгодог жишээ

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Хян�##�тын байгууллагууд хаана байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Ийм байд�##�д хариуцлага тооцох ёстой

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Ард түмний мөнгийг хэдхэн хүн завшиж байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Төр ард иргэддээ биш цөөн компанид үйлчилж байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Үнэхээр гутамшигтай шийдвэр

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Энэ бол шударга ёсны доромжлол

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Тендерийн нэр барьсан мөнгө уга�##�т

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Улс орны хөгжил ийм байдлаар зогсож байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Хариуцлагагүйгээр хулгай хийж байгаа нь илт

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Ард түмний итгэлийг бүр мөсөн унагаж байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Яагаад ийм том төсөлд зөвхөн нэг компани ш�##�гардаг юм

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:43

Энэ бүхнийг зогсоох цаг нь болсон

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Төрийн оролцоотой авлигын схем

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Иргэдийн төлсөн татвар буруу замаар урсаж байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Төсвийн мөнгө хэдхэн хүний кармаанд орж байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Үнэнтэй нүүр тулах ёстой болсон байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Ш�##�гаруул�##�т гэхээсээ илүү тохиролцоо

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Хууль сахиулагчид үүргээ биелүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Авлигыг ингэж ил цагаан хийж байхад дуугүй байх эрхгүй

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Хариуцлагагүй шийдвэр гаргасан �##�бан туша�##�тнууд огцрох ёстой

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Энэ бол ард түмний эсрэг гэмт хэрэг

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:44

Төрийн нэр барьсан дээрэм үргэлжилсээр байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Сангийн яамны 2023 оны удирдамжид бүх тендерт өрсөлдөөн байлгахыг заасан ч энэ хэрэг зөрчиж байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Авлигын эсрэг хуульд ил тод байд�##� хангах үүрэгтэй гэж заасан ч энэ тендер ха�##�ттай болж

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Үнэлгээний хороо тендерийн мэдээллийг олон нийтэд урьдчилж зарлах үүргээ биелүүлээгүй байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Төсвийн тухай хуулиар үр ашигтай зарцуул�##�т шаардаж байгаа ч өрсөлдөгчгүйгээр ш�##�гаруулсан

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Нийт 65 тэрбум төгрөг гэдэг бол 500 цэцэрлэгийн төсөвтэй тэнцэх хэмжээ

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Тендер ш�##�гаруул�##�т эхлэхийн өмнөх долоо хоногт тухайн компанид давуу нөхцөл бүхий шаардлага тавьсан

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Барилга байгууламжийн өртгийн дундаж нь 40-45 тэрбум байдаг ч энэ төсөл 20 тэрбумаар илүү үнэлэгдсэн

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Шүүхийн мэдээллийн санд энэ компанийн өмнөх гүйцэтгэлийн т�##�аар гомдол бүртгэгдсэн байгаа

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Төсвийн хян�##�тын тайлангаас харахад энэ компанийн өмнөх төсөл хугацаандаа дуусгагдаагүй

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Сангийн яамны нээлттэй тендерийн мэдээлэлд энэ тендер �##�бан ёсоор зарлагдаагүй байна

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Иргэдийн оролцоотой хян�##�тын механизмыг энэ төслөөс хассан нь хууль зөрчсөн

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

ХЗДХЯ-ны журамд бүх тендер олон нийтэд нээлттэй байх ёстой гэж заасан

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Олон улсын стандартад нийцээгүй нөхцөл тавьж өрсөлдөгчдийг хассан нь зохиомол ш�##�гуур

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:45

Аудитын тайланд тус компани чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн гэж дурдагдсан

Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:46

Авлигын индексээр Монгол дэлхийд 116-д жагсаж байгааг харв�##� энэ хэрэг нэг жишээ

Холбоотой мэдээ

Back to top button