“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоуны алдартнууд өнөөдөр Монголд ирлээ

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн тоглолтод оролцох уран гулгагчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
Уг тоглолтоор Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт нарын тив, дэлхийд алдартнууд хүрэлцэн ирэх юм.
Тэд “Степп Арена” цогцолборт энэ сарын 24, 25-нд шилдгийн шилдэг үзүүлбэрээ толилуулах юм. Мөн тоглолтод Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчид оролцоно.
Манай улсад мэргэжлийн түвшинд хичээллэж буй гурван уран гулгагч бий. Мөн олон улсын стандартад нийцсэн мөсөн өргөөг 2021 онд нээснээс хойш хүүхэд залуус уран гулгалтын спортоор эрчимтэй хичээллэх болсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
билет хэзээ хаанаас???