Гадаад мэдээДЭЛХИЙ

Их долоон орон ОХУ-ын эсрэг хоригийг нэмэгдүүлж болно гэжээ

Их долоон орны сангийн сайд болон төв банкны захирлууд пүрэв гарагт /2025.05.22/ хуралдсан байна. Тэд дэлхийн эдийн засаг дахь хэт тэнцвэргүй байдлыг арилгахыг амлаж, ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг нэмэгдүүлж болно гэжээ.

Уулзалтын өмнө АНУ-ын тарифын улмаас үүссэн санал зөрөлдөөн, Вашингтон ОХУ-ын Украинд хийж буй дайныг хууль бус гэж үзэхээс цааргалж буй байдал нь эцсийн мэдэгдэл гаргах эсэхэд эргэлзээ төрөөд байсан юм. Тэгвэл гурван өдрийн турш яриа хэлэлцээ хийсний дараа Их долоо мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэл нь өмнөхүүдээс ялгаатай нь Украины дайны талаар хэллэгээ зөөлрүүлж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэнэ гэдгийг дурдаагүй юм.

Канадын Сангийн сайд Франсуа-Филлип Шампань хэвлэлийн бага хурал дээр “Бид дэлхий хэмжээнд тулгараад буй хамгийн тулгамдсан асуудлууд дээр нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ нь дэлхий нийтэд Их долоо зорилго болон үйл ажиллагааны хувьд нэгдмэл гэдэг дохиог маш тодорхой өгч байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button