Нийгэм мэдээ
Гавьяат тамирчин Ц.Раднаа 5 алтан медаль хүртжээ

Монгол улсын Гавьяат тамирчин, ОУХМастер Цэрэнгийн Раднаа WMG-2025 Тайван улсын Тайпэй хотноо болсон дэлхийн мастеруудын наадамд 90-94 насны ангилалд 5 төрөлд оролцож түрүүлэн 5 алтан медаль хүртжээ.
- Won the M90+ 100m
- Won the M90+ 200m
- Won the M90+ 40m
- Won the M90+ 800m
- Won the M90+ 1500m


Мөн тэрбээр, 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн билээ. Тэрбээр монгол хүний хат, онцлог, чадварыг харуулж залууст үлгэр дуурайлал болж, биширмээр амжилтыг удаа дараалан үзүүлж, тамирчин хүн тэсвэр тэвчээртэй байж, тогтмол бэлтгэлээ хийж чадвал зорилгодоо хүрдгийг харуулсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол гайхамшиг...
Үнэхээр бахархмаар ах шүү.