Гадаад

Хуавэй компани анхны фолд дэлгэцтэй зөөврийн компьютерийг танилцуулна

Хуавэй компани анхны эвхэгддэг лаптоп буюу MateBook Fold Ultimate загварыг танилцуулахаар төлөвлөж байна. Ухаалаг утасны энэхүү технологийг зөөврийн компьютерт ийн анх удаа нэвтрүүлсэн бөгөөд  HarmonyOS PC үйлдлийн системтэй бөгөөд олон төрлийн горимд хөрвөх чадвартай юм.

Тус шинэ төрлийн лаптопыг ашиглахдаа виртуал гар давхар ашиглах боломжтой бөгөөд уламжлалт зөөврийн компьютер шиг бөгөөд бүрэн дэлгэгдсэн үедээ 18 инч хүртэл дэлгэцээ бүрэн томруулах боломжтой аж. Huawei Mate XT загварын гар утасны томруулсан, илүү өргөн хэрэглээтэй хувилбар хэмээн хэрэглэгчид үзэж байна. Huawei MateBook Fold загвар нь бусад эвхэгддэг зөөврийн компьютер болох Lenovo ThinkPad X1 Fold, Asus Zenbook зэрэг энэ төрлийн бусад зөөврийн компьютертэй зах зээлд өрсөлдөнө.

Эх сурвалж. MSN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button