НИЙГЭМНийгэм мэдээ

Марафон гүйлтийн үед зөвхөн ус уух нь хангалтгүй

“Улаанбаатар Марафон 2025” өдөрлөг өнөөдөр болно. Энэ жил нийтдээ 23 мянга гаруй хүмүүс марафонд бүртгүүлсэн. Тэгвэл нийт оролцогчдод зориулан гүйлтийн үеийн эрдэл нөхөлтийн талаар баримт дээр тулгуурласан мэдээллийг дамжуулъя.

Монголын марафонд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй. Марафон гүйлтийн үед зөв хооллолт, эрдэс нөхөлт чухал ач холбогдолтой. Гүйлтийн үед хүний биеэс хөлсөөр дамжин шингэн болон амин чухал эрдэс бодисууд их хэмжээгээр алдагддаг. Энэ нь зөвхөн ядрах, булчин зангирах төдийгүй цаашлаад аюултай хүндрэлд ч хүргэж болзошгүй юм.

Марафон гүйлтийн үед шингэнээ зөвөөр нөхөж, биедээ аюул учруулахгүйгээр гүйх нь чухал юм. Зөвхөн бэлтгэл бус, зөв шингэн, эрдэс нөхөлт бол таны гүйцэтгэлийг шийдэх хамгийн чухал хүчин зүйл. Цэвэр уснаас гадна электролит, хүрэн манжин, үзэм, самар зэрэг байгалийн бүтээгдэхүүнийг ашиглах нь эрдсээ алдахаас сэргийлэх ажээ.

  • Цэвэр ус: Аюулгүй мэт боловч эрсдэл дагуулах магадлалтай. Марафонд оролцогчдын олонх нь зөвхөн цэвэр ус уухыг шингэн нөхөлт гэж ойлгодог. Гэвч энэ нь буруу ойлголт бөгөөд их хэмжээний ус уух нь биед агуулагдах натрийн (Na) хэмжээг хэт шингэлж, гипонатриеми гэх аюултай байдлыг үүсгэж болно.

Судалгаа: New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Бостоны марафонд оролцсон гүйгчдийн 13%-д гипонатриеми буюу хэт бага натри илэрсэн байна.

Тиймээс ус уухдаа Na, K, Mg зэрэг эрдсүүд агуулсан электролит бүхий шингэн хэрэглэх нь зүйтэй. Химийн бус, натриар баялаг эрдэсжүүлэгч нунтгуудыг цэвэр усанд нэмж хэрэглэх боломжтой.

  • Хүрэн манжин: Хүрэн манжин нь байгалийн нитратаар баялаг бөгөөд энэ нь биед ормогц азотын ислээр хувирч, судас тэлэх үйлчилгээ үзүүлдэг. Үүний үр дүнд цусны урсгал сайжирч, булчин хүчилтөрөгч болон шим тэжээлээр хангагдан, ачаалал даах чадвар дээшилдэг.

Судалгаа: British Journal of Sports Medicine-д нийтлэгдсэн судалгаагаар хүрэн манжингийн шүүс уусан тамирчдын гүйцэтгэл 12–16%-иар сайжирсан нь тогтоогдсон байна.

Гүйлтийн өмнөх өглөө 200-300 мл хүрэн манжингийн шүүс уух нь хамгийн тохиромжтой. Кали дутагдвал шөрмөс татаж эхэлдэг Кали (K) нь хөлсөөр хамгийн их алдагддаг эрдэсүүдийн нэг. Энэ нь мэдрэлийн дамжуулга, булчингийн /агшилт/ үйл ажиллагаанд оролцдог учраас дутагдвал шөрмөс татах, булчин зангирах эрсдэл өндөр болдог.

Мөн үзэм, бүйлс зэрэг хатаасан жимснүүд калигаар баялаг. Марафонд оролцогчид гүйхдээ үзэм авч явж замдаа хэрэглэх боломжтой нөхцөлд хэрэглэж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгэлгүй яахав. Сүүтэй цай цуйван юмуу, тав таван хуушуур замд нь өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин

Өлзиймаа эрдэс нөхөх гэж холбоо үг байж болно. Нөхөлт гэж хэн ч ярьдаггүй бичдэггүй

Зочин
Зочин

Гүйхийг жоохон сонирхдог. Гэхдээ үзэм дурдаж байсан ямар ч хүнийг мэдэхгүй байна. Шөрмөс татах нь голдуу магнийн дутагда л байдаг. Үзмээ хаанаа хийгээд идээд гүйж байх вэ дээ ? Чи өөрөө огт гүйж үзээгүй байж битгий худа л зөвлөгөө өг дөө ! Гүйж байгаа хүн чинь шүлсээ ч за лгиж чадахгүй амьсг а лд өөрчлөлт орох гээд байдаг. Хэн амаа анга лзуулаад хаанаасаа үзэм гаргаж ирж идэх вэ ? ха ха ! Хөнгөн гүйх гээд ачаагүй гүйдэг. Маратончдод уг нь замд нь ундаа хүнс бэлдсэн байдаг. 2: Улаан мажингийн шүүс хэрэглэхээс хүмүүс за йлсхийнэ. Будагтай учраас. Гүйгээд ирсэн хойноо гэхээс замд уухад тохиромжгүй будагтай учраас асгаж цутгаад уута л хувцас ба ллаж болно. Жоохон сэтгэ л дээ !

Last edited 4 Сар Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button