НИЙГЭМНийгэм мэдээ

Иргэд: Шатахууны үнийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөлнө

Өнгөрөгч тавдугаар сарын 23-ний оройноос эхлэн АИ-92 шатахуун 200 төгрөгөөр нэмэгдэж, 2590 төгрөгт хүрсэн гэнэтийн шийдвэр олон нийтийг бухимдуулсан. Энэ талаар урьдчилсан ямар ч мэдээлэл, анхааруулга байгаагүй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 24-ний өглөө мэдэгдэл гаргаж, зарим компаниуд үнийг дур мэдэн нэмсэн гэж буруутгасан. Уг нь үнийг зөвхөн Хамтарсан зөвлөлийн хэлэлцсэн шийдвэрээр тогтоох ёстой. Гэтэл энэ зөвлөл энэ сарын 5-нд хуралдаад, “тооцоо хийж байгаад дахин хэлэлцэнэ” гэжээ.

Яамны мэдэгдэлд “ам.долларын ханш, зардал нэмэгдсэн” гэсэн шалтгаанаар үнэ нэмэхийг зарим компани хүсч байсан ч, одоо тэд тохиролцохгүйгээр нэмсэн нь хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн дурдаж харин одоо шатахуун импортлогч компаниудын үйлдлийг шалгуулна гэдгээ илэрхийлсэн юм.

Бүрэлдэхүүнд ААН-ээс:

  • "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат
  • "Шунхлай" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран
  • "Тэс петролиум" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар
  • "Содмонгол групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарбат
  • "Монсуль" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхжаргал нар багтсан байна.

Тэгвэл шатахууны үнийн өсөлтийн талаар иргэд ямар бодолтой байгааг тодруулан хүргэе.

"Өнгөрсөн амралтын өдрөөр мэдсэн. Одоо мэдээж шатахуун ашигладаг бүх зүйлд нөлөөлөх байх. Өргөн хэрэглээний бараа болон, техник хэрэглээ гээд, одоо газар тариалангийн ажил эхэлж буй. Үнийн өсөлтөөс шалтгаалж иргэд намар үнэтэй гурил, будаа худалдан авах хэрэгтэй болно гэж бодож байна"
"Шатахууны үнийг дагаад бусад бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх байх. Төр засаг анхаараад хувийн байгууллагууддаа шаардлага тавьж, тус ажлыг дааж авсан хүмүүс цаашдаа тогтвортой байдлыг анхаарах хэрэгтэй"
"Шалтгааныг бол мэдэж амжаагүй байна. Үнэ нэмэгдсэн л бол өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өснө. Хэцүү шүү дээ. Ард иргэд туйлдаа хүрчихсэн байхад биднийг яаж амьдарна гэж боддог юм бол доо. Нэмсэн бол нэмсэн шалтгаанаа тодорхой тайлбарлах хэрэгтэй"
"Ямар шалтгаанаар, яаж, яах гэж нэмсэн гэдэг нь тодорхойгүй. Мөн татвар нэмэгдсэн ч ажилчдын цалин нэмэгдээгүй ийм байхад иргэдийг яаж амьдардаг гэж боддог юм бол доо"
"Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ шууд өснө. Үүний үр дүнд иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэж байна гэж ойлгож байгаа"
"Бид чинь өдөр болгон машинтай явдаг. Түгжрэлд нэлээн хэдэн цагийг үрдэг. Нэмэгдэнэ гэдэг санхүүгийн дарамт үүснэ л гэсэн үг"
"Хууль бусаар нэмсэн гэж бодож байна. Гаднаас орж ирсэн шатахуун гэнэт үнээ нэмж орж ирнэ гэж байхгүй байх. Шатахууны үнээс хамаарч иргэдийг амьдрал улам доошилно. Шатахууны үнээс хамаарч бүх юмны үнэ нэмэгдэж ард иргэдийн амьжиргаа доошилно"

Үнийн өсөлтийн талаар шатахуун түгээх газрын ажилчдаас тодруулан асуухад, "Нэмэгдээд хоёр хонож байгаа. Гэнэтийн шийдвэр учраас бид ямар нэгэн нарийн зүйл мэдэхгүй. Иргэдийн зүгээс их гайхаж, бухимдан асууж байгаа" хэмээх хариултыг өглөө.

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны тавдугаар сарын 19-ний өдрийн судалгаагаар АИ-80, АИ-92, дизелийн түлшний үнэ 2345-3140 төгрөг байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросоос авахгүй гээд бсан одоо тгээд америкаасаа аваач ккк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Европын улсаас аваарай, ха, ха, ха !

Зочин
Зочин

Уул нь ард түмнийхээ төлөөлөл болсон УИХ-ын чуулганы хур�##�даанаар, яар�##�тай гоимоор хэлэлцэх асууд�##� болов уу? Шатахууны үнийн өсөлтөөс хамаар�##�тайгаар өргөн хэрэглээний төдийгүй, бараг бүх бараа, матри�##�ын үнэ өсөж, иргэдэд багагүй дарамт үүслээ. Үнийн өсөлтөө барьж чадахгүй юм бол төр, засаг ц�##�ин тэтгэвэрээ индексжүүлэн нэмэх хэрэгтэй бус уу?

Back to top button