НИЙГЭМНийгэм мэдээ

Гэмтсэн нүүдлийн шувууг асарч, байгальд нь тавьжээ

Айлын цонх мөргөж гэмтсэн, Наран ууль шувууг Зэрлэг амьтан асрах байранд асарч, байгальд нь тавьжээ.

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 58-р байранд гэмтсэн шувуу байна гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд мэргэжлийн байгууллагууд очиж шалгахад Наран ууль (Ninox japonica) айлын цонх мөргөн гэмтэж, стресст орсон байжээ. Улмаар гэмтсэн шувууг “Зэрлэг амьтан асрах байр”-нд хүргэж, тав хоногийн турш асарсаны дараа байгальд нь эргүүлэн тавьсан байна.

Наран ууль нь Зүүн Өмнөд Ази, Хятадын өмнөд хэсэгт өргөн тархсан, ой модоор амьдрах дадалтай шувуу бөгөөд нүүдлийн үедээ ийнхүү манай улсад иржээ. Энэ нь уг шувуу Монгол Улсад бүртгэгдэж буй хоёр дахь тохиолдол бөгөөд анх Дорноговь аймагт нэг удаа ажиглагдаж байсан юм. Харин энэ удаа нийслэлийн нутаг дэвсгэрт анх удаа бүртгэгдэж байна.

Түүнчлэн нийслэлийн Байгаль орчны газар мэдээлэл өгсөн Баянгол дүүргийн иргэнд талархал илэрхийлж, иргэдийг байгалийн зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирсэн, гэмтсэн тохиолдолд ажлын цагаар 72720303, эсвэл нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 утсаар мэдэгдэхийг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button