НИЙГЭМНийгэм мэдээ
Нийслэл 23 дугаар сургуульд 2 тэрбум төгрөгөөр спорт заал барьж өгнө

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн спорт заалыг буулгаж, усан бассейн бүхий спорт заал шинээр барих 2 тэрбум төгрөгийн тендер зарласан байна.

Тодруулбал, нийт 2 тэрбум 23 сая 700 мянган төгрөгийн өртөгийг төсвийн хөрөнгөөс гаргахаар төлөвлөжээ.
Тендерийг 2025 оны зургаадугаар сарын 16-ний өдрийн 03 цаг 00 минут хүртэл хүлээн авах юм.
Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургууль нь 1957 онд байгуулагдаж байсан. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ба зургаан хэлээр гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
orchin uyiin sain tonog tuhuurumjtei zaal bol vnetei l bosoh baihdaa
arai l ihdej baigaa yum bishvv jijig surguuli barih mungu bishv
юу гэждээ