НИЙГЭМНийгэм мэдээ

БНХАУ-ын эрэн хайх, аврах "хүнд" ангиллын гадаад давтан аттестатчилалын арга хэмжээнд оролцож байна

БНХАУ-ын Бээжин хотноо болж байгаа "Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг"-ийн зааврын дагуу тус улсын Эрэн хайх, аврах "Хүнд" ангиллын гадаад давтан аттестатчилалын арга хэмжээнд ОБЕГ-ын Газар хөдлөлт, хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Гэрэлзаяа нар оролцож байна.

Тус улсын олон улсад үүрэг гүйцэтгэдэг "Хүнд" ангиллын эрэн хайх, аврах баг нь 2009 оноос хойш гуравдахь удаагаа гадаад давтан аттестатчилалд хамрагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Энэ сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Оман, ОХУ, Австрали, Беларусь, Норвеги, Шинэ Зеланд, Англи, ХБНГУ, БНФУ, Малайз, Сингапур, Катар, Швейцарь, БНСУ зэрэг улсын "Хүнд" ангиллын эрх олгох 19 төлөөлөгч болон 8 улсын 25 хүн ажиглагчаар оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button