Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлүүдийн шаардлагад хариулж, нээлттэй ярилцахаа илэрхийлжээ

Хараат бус 25 хэвлэлийн байгууллага нэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нээлттэй, эвлүүлэггүй ярилцлагад урьсан.
Харин ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо уг шаардлагад хариу өгсөн байна. Тэрбээр "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолыг УИХ-аар хэлэлцэн, шийдвэрлэсний дараа хэвлэлүүдэд нээлттэй ярилцлага өгөхөө илэрхийлсэн" гэж дурджээ.
"Л.Оюун-Эрдэнийн толгойлсон хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" агуулга бүхий УИХ-ын тогтоолын төслийг дараа долоо хоногт хэлэлцэх юм.
Хараат бус хэвлэлүүд шаардлагадаа дараах зүйлсийг дурдаж байв.
Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 4 удаа ярилцлага өгсөн.
- 2023 оны хоёрдгаар сарын 20-нд МҮОНРТ-ийн “Онцлох зочин” нэвтрүүлэг,
- 2024 оны гуравдугаар сарын 28-нд сэтгүүлч Б.Ганчимэгийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг,
- 2024 оны зургадугаар сарын 10-нд реппер Б.Гантулгатай хийсэн ярилцлага,
- 2025 оны гуравдугаар сарын 10-ны Өдрийн сонины сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлага.
Дээрх нэвтрүүлгүүд нь урьдаас бичиж бэлтгэсэн, эвлүүлсэн, шууд дамжуулалтын бус, олон нийтийн мэдэхийг хүссэн асуултад хариулаагүй гэх нийтлэг шинжтэй.
Өмнөх Ерөнхий сайд нар олон нийтэд мэдээлэл өгдөг, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг жишигтэй байсан. Харин одоо бол олон нийт байнга эвлүүлэгтэй нэвтрүүлэг үзэж, асуухыг хүссэн асуултдаа хариулт авч чадахгүй өнгөрч байна.
Иймд хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардаж байна. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Ерөнхий сайд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл өгөх журам”-ыг санаачлан, одоогийн болон дараа дараагийн Засгийн газраар мөрдүүлж ажиллахыг шаардсан.
Шаардлагад: Graph.mn, GoGo.mn, iToim.mn, Тэнгэр телевиз, Зууны мэдээ сонин, ikon.mn, News.mn, Ergelt.mn, newsroom.mn, Urug.mn, ubn.mn, eguur.mn, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв, Urug.mn, Humanz.mn, ergelt.mn, unnu news, lemonpress зэрэг 25 хэвлэл мэдээллийн байгууллага нэгдсэн юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрээ нуусан н ов ш �######�аасай билээ. Худ�##�ч хул гайч хүн яаж хүний нүүр харахав дээ.
Оюунэрдэнэ үлдэх.н тулд 2их наяд төг тараагдана гэж уих.н 1 гишүүн хэлсэн бараг үнэн болж бга юм бишүү?????
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджарг�##�, Бороогийн �##�тны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясг�##�ан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худ�##� мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар таср�##�тгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджарг�##�, Бороогийн �##�тны ордыг тонон дээрэмдэгч,ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясг�##�ан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт м�##�тм�##�ын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худ�##� хуурмаг хэзээд ялагддаг.
DARAA N GENE EE KKK MUU NOVSH CHIN
Хэвлэл мэдээлэл нь бүгд цаанаа олигархи эзэнтэйг бид мэднээ. Наанаа хэдэн хөдөөний орилсон авгайчууд тавьдаг
ОЮУНЭРДЭНЭ ДАРГЫГ МААНЬ ЦУСГҮЙ АЛАХ ГЭЭД ЭМЗЭГ ЦЭГИЙГ НЬ АТГААД АВЧЭЭ !
одоо энэнээс юу асуудаг юм