Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын худалдааны шүүх Трампын тарифыг хориглосны дараа ам.доллар, зах зээл өслөө

АНУ-ын худалдааны шүүх лхагва гарагт /2025.05.28/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын улс орнуудад ногдуулна гэсэн гаалийн татварыг хориглосон байна. Тус шүүх Трамп ийнхүү татвар ногдуулснаараа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан явдал болсон гэж үзжээ. АНУ-ын Үндсэн хууль нь бусад улс орнуудтай хийх худалдааг зохицуулах онцгой эрхийг Конгресст олгосон гэж шүүх дүгнэсэн юм. Трампын захиргаа тус шийдвэрийг давж заалджээ.

Шүүхийн шийдвэрийг дараа АНУ-ын хувьцаануудын фьючерс, ам.долларын ханш өссөн байна. S&P 500 E-mini фьючерс 1.5 хувиар өсөж, ам.доллар иений эсрэг 0.7 хувь, Швейцар франкийн эсрэг 0.8 хувиар чангарчээ. Иен, Швейцар франк хоёрыг хөрөнгө оруулагчид эрсдэл бага капитал гэж үздэг билээ. Мөн ам.доллар еврогийн эсрэг 0.6. хувиар өсөж, фунт стерлингийн эсрэг 0.2 хувиар чангарсан байна.

Ам.долларын ханшийг зургаан томоохон валюттай харьцуулдаг индекс сүүлийн долоо хоногт анхны удаа 100 нэгж давжээ. Австралийн Үндэсний банкны валютын стратегийн тэргүүн Рэй Атрилл хэлэхдээ “Үндсэндээ энэ хориг яг ямар утгатай болохыг ойлгохоор хичээж байна. Гэхдээ зах зээл мэдээж автоматаар хариу үйлдэл үзүүллээ. “Чөлөөлөх өдрөөс” (Трамп тариф танилцуулсан өдөр) хойш болсон явцыг эргүүлсэн өөрчлөлт ажиглагдаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button