Нийгэм мэдээ

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын “Хамтран ажиллах тухай үйл ажиллагааны хөтөлбөр /2022-2026 он/”-ийн дагуу яам хоорондын гадаад хамтын ажиллагааны газрын түвшний ээлжит хамтарсан зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтаар талууд 2023 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ы Хөх хотноо зохион байгуулж байсан анхдугаар зөвлөлдөх уулзалтаас хойших хугацаанд “Үйл ажиллагааны хөтөлбөр /2022-2026 он/”-ийн дагуу терроризм, салан тусгаарлах, хэт даврагсадтай тэмцэх, хар тамхи, түүний хууль бус эргэлттэй тэмцэх, хил орчмын бүс нутгийн аюулгүй байдал, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, хоёр улсын хууль сахиулах салбарын орон нутаг дахь ижил төрлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийг дүгнэн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын хууль сахиулах салбарын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ажил хэргийг бодит үр дүнд хүргэх гол суурь болсныг харилцан хүлээн зөвшөөрч, цаашид уг хөтөлбөрийн агуулгыг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр тохиролцов.

Ээлжит уулзалтад манай талаас тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, айлын талаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Ли Юйхун нарын тэргүүтэй Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

YU BE ? MONGOL ULS ARDICHILSAN ULS SHUU DEE YU KOMMUNIST HUJAAGIIN DOTOOD YAM BE

Back to top button