Улс төрийн мэдээ

Өртгөө ₮2.3 их наяд болгож нэмсэн "Туулын хурдны зам"-ын тендерийг 17 хоногоор сунгажээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг 1.9 их наядаар тавих гэж буй талаар бид мэдээлсээр буй.

Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргана.

Тус агуулгаар 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр бичсэн нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.

Энэхүү ажлын хүрээнд, долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон "чимэгтэй" аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Ингэхдээ,

  1. Газар шорооны ажил
  2. Хиймэл байгууламж
  3. Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
  4. Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
  5. Мэдээлэл холбооны төлөвлөлт
  6. Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
  7. Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж буй.

Улмаар тендерийн материал хүлээн авах хугацаа дуусаж БНХАУ-ын 3 компани үнийн санал ирүүлсэн. Энэ талаарх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Тухайн тендерт Poly Changda Engineering Co LtdLongjian road&bridge Co LtdShandong Luqiao Group Co., Ltd компани үнийн санал ирүүлсэн ч саналыг цуцалсан байна. Иймд 1.9 их наяд төгрөгийн төсөвтэй Туулын хурдны замын тендерийг дахин зарлах болоод хоцорсон.

Гэтэл дахин зарлагдахдаа төсөвт өртөгт өөрчлөлт оруулахаар болчхож. Уг асуудлыг НИТХ хоёр удаагийн хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр болж, эхний хэлэлцүүлгийг өчигдөр буюу /2025-04-16/-нд хийв.

Яагаад өөрчлөлт орох болов.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "НИТХ-ын 2024 оны тогтоолоор дөрвөн эгнээ бүхий 32 километр авто замын зураг, төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу 916 тэрбум төгрөгөөр батлагдсан томоохон төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын ээлжит хуралдаанаар Туулын хурдны замыг зургаан эгнээ болгох, төвийн хэсгээр дайран өнгөрөх хэсгийг гүүрэн байгууламжаар төлөвлөх шийдвэр гаргаж, нийт өртгийг нэг их наяд 965 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Гэтэл Улаанбаатар хотод хэрэгжих нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байршилд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүслээ. Гүүрэн байгууламжийн урт 6,771 метр байсныг 9,878 метр болгож нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт Зам тээврийн сайдын 2024 оны тушаалаар ажилчдын цагийн цалин болон машин, механизмын ашиглалтын нэг цагийн үнийн жишиг шинэчлэн батлагдсан тул ТЭЗҮ болон зураг төсвийг шинэчлэх шаардлага үүсэж байна. Уг хоёр шаардлагын дагуу Туулын хурдны зам төслийн зурагт өөрчлөлт оруулж, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжилтнээр хянуулж магадлал хийлгэхэд нийт төсөвт өртөг хоёр их наяд 384 тэрбум төгрөг болж өслөө. Иймд Туулын хурдны зам төслийн төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн бариад байна" хэмээж байсан.

Тэгвэл өчигдөр буюу /2025-04-23/-ны өдөр тус тендер дахин зарлагдлаа. Ингэхдээ НИТХ-аар хэлэлцэж байсанчлан төсөв 400 тэрбумаар нэмэгдэж 2.3 их наяд болсон байна.

Уг тендерийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр дуусах байсан. Ямар компаниуд оролцож, үнийн санал явуулсан талаар нягтлахад хугацааг 17 өдрийн дараа буюу /2025.06.16/-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 7
Зочин 7
5 сар 29, 2025 16:50

НЯМБААТАР ТАНД ОНЦГОЙЛОН АНХААРУУЛАХ ЗҮЙЛ БАЙНА. ЮУНЫ ӨМНӨ ТАТВАРЫН МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙЖ ДУТУУ ДУЛИМАН ЮМ ИХЭЭХЭН ХИЙЖ БАЙГАА ЧИНЬ ЗҮГЭЭР ХУДЛАА ЯРИАД СУУЖ БАЙСНААС АРАЙ ДЭЭР БАЙЖ МАГАД. БАЯР ХҮРГЭЕ.
ЭНЭ ЗАМ ДАГУУ БРОДЮР СОЛИХ, ЯВГАН БОЛОН АВЗАМЫН ЭВДЭРСЭН ХЭСГИЙГ ЗАСАХ АЖИЛ ЧИНЬ ХЯНАЛТ ЕРӨӨСӨӨ БАЙХГҮЙ, МЭРГЭЖЛИЙН МЭРГЭШСЭН ХҮМҮҮС, ДЭЭР НЬ ҮНЭНЧ ЧАНАР, ЁСЗҮЙТЭЙ БАЙДАЛ БҮРЭН ДУТСАН ХҮМҮҮСЭЭР ХИЙЛГЭЖ БАЙГАА НЬ НЭГД ХУЧИЛТ ХИЙЖ БУЙ ЗУУРМАГИЙН СТАНДАРТ АЛДАГДСАН, НАСГҮЙ, ДУТУУ ДУЛИМАГ- , БҮРЭН ГҮЙЦЭТ ХИЙГЭЭГҮЙ ДУТУУ ХИЙГДСЭН ЯВГАН ЗАМ, БРОДЮР БҮХИЙ ХУЧИЛТ ДУТУУ АВТОЗАМ БИЙ БОЛЖ БАЙНА. ӨНГӨРСӨН ЖИЛИЙН АЖЛУУД Ч ИЙМ БАЙСАН. ОДОО БРОДЮРУУД ЯВГАН ЗАМТАЙГАА ХАЗАЙЧИХСАН, ЭВДЭРЧИХСЭН ХЭВТЭЖ БАЙНА. ХАЙРАН МӨНГӨ. ЭНЭ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХОТЫН ӨНГӨ ЗҮС САЙЖРУУЛАХ АЖЛАА ДАРААД НЬ ТА ӨӨРӨӨ ХЯНААЧ ЭЭ. ТЭГЭЭД ДУТУУ ДУЛИМАГ ХИЙСЭН НӨХДҮҮДЭД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ. БАС ЭНЭ ЗАМ ЦЭВЭРЛЭДЭГ НӨХДҮҮД ОДОО АЖЛАА ТӨДИЙЛЭН ХИЙХЭЭ БОЛЬЖ СИ ХЭСЭХ, БӨӨГНӨРЧ СУУДАГ АЖИЛ ХИЙДЭГ БОЛЛОО. ЦАЛИНГИЙН ЯЛГАВАРТАЙ СИСТЕМЭЭР АЖИЛЛУУЛААЧ. ЭД НАР ДАВАРЧ ЭХЭЛЛЭЭ. БҮГД ТИЙМ БИШ Л БАЙХ.

Зочин
Зочин
5 сар 30, 2025 08:36

МОНГОЛД ГАНЦХАН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮН ДЭЭ...АМЖИЛТ

Холбоотой мэдээ

Back to top button