АНУ-ын давж заалдах шүүх Трампын тарифыг түр хугацаагаар сэргээлээ

АНУ-ын худалдааны шүүх лхагва гарагт /2025.05.28/ шийдвэр гаргахдаа Доналд Трампыг гаднын орнуудад татвар ногдуулсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн, тарифыг хориглосон. Уг шийдвэрийг Трампын захиргаа давж заалдсан юм. Тэгвэл давж заалдах шатны шүүх Трампын татварыг түр хугацаагаар сэргээсэн байна.
Вашингтон дахь давж заалдах шатны шүүх засгийн газрын гомдлыг хэлэлцэхийн тулд доод шатны шүүхийн шийдвэрийг түр зогсоож буйгаа мэдэгджээ. Давж заалдах шүүх тус гомдлыг хүлээн авсан хүмүүсийг зургаадугаар сарын 5-ны дотор, Трампын захиргааг зургаадугаар сарын 9-н гэхэд хариу өгөхийг тушаасан юм.
Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ АНУ-ын Дээд шүүх худалдааны шүүхийн гаргасан шийдвэрийг түдгэлзүүлнэ гэж найдаж байна гэжээ. Тэр худалдааны шүүхийн гаргасан шийдвэрийг улс орныг нь заналхийлсэн зүйл гэж шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.