О.Цогтгэрэл: Есдүгээр ангийн сурагчдын гурван хүүхэд тутмын хоёр нь уншсанаа ойлгох чадваргүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, УИХ дахь цөөнхийн төлөөллүүд үг хэллээ.
Үргэлжлүүлэн таван гишүүн үг хэлж, асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Сүүлийн жилүүдэд боловсролын салбарыг нэлээд төсөв мөнгөөр дэмжиж ажилласан. Гэхдээ 2019 оны ЮНЕСКО-гоос гаргасан үнэлгээний тайлангийн үр дүн нь Монголын боловсролын системд хэсэгчлэн өөрчлөлт хийх нь үр дүнгүй. Эрс өөрчлөлт хийх шаардлагатай. Үгүй бол илүү том сорилтуудтай нүүр тулна гэж гарсан. Энэ зүйл одоо бидэнд тулгараад байна. Төсвөөс, төрөөс анхаарал тавиад байхад бодит байдал дээр боловсролын салбарын тайлан өөрчлөгдөхгүй байна шүү дээ.
Өнөөдөр их дээд сургууль төгсөж байгаа залуус шаардлага хангахгүй байна. Гэтэл нөгөө тал нь ажлын байр байгаад байдаг. Монголын есдүгээр ангийн сурагчдын гурван хүүхэд тутмын хоёр нь уншсанаа ойлгох чадваргүй байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь байгалийн ухааны хичээлд хангалтгүй дүн авч байна гэсэн судалгаа, олон улсын үнэлгээ гарсан. Яагаад энэ мэт суурь асуудал руугаа хандахгүй байгаа юм. Яг ямар бэрхшээл байгаа талаар тайлбар өгмөөр байна. 14 мега төслийн эхэнд боловсролын салбарын асуудлаа шийдэх ёстой байсан юм биш үү. Энэ зовлонгоо ярихгүй төсөв л яриад байх юм.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Монгол Улсын ЕБС-ийн хүүхдүүдээс авсан олон улсын судалгааны үр дүнгийн хүрээнд бид сурагчдын унших чадварыг сайжруулахаар ажиллаж байгаа. Мөн боловсролын салбарт зургаан чиглэлээр хөтөлбөр явуулж байна. Энэ хүрээнд бага ангиас нь унших, уншаад ойлгох чадварт суралцуулах цаашлаад багш руу чиглэсэн боловсролын иж бүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ асуудлуудыг бид иж бүрнээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Ирэх оны олон улсын судалгааны дүнгээр нь хэрхэн сайжирсан эсэх нь гарна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
.....уншсанаа ойлгох гэдэг т�##� дээр хүүхдүүдээ 1-р ангиас л эхлээд уншиж сурагах, ойлгосноо ярихад цаг гаргадаг л байх..гэхдээ хамгийн гол нь НОМ УНШИХАД эцэг эх, багш нар нэгдмэл байх ёстой доо..тэгээд ч багшийн заах арга их чух�##� шүү дээ...
Гар утас сошил бага үзүүл. Хүүхэд байтугай томчууд нь уншсанаа ойлгохгүй болсон байна
Та нар ч юу хийж байгаагаа ойлгохгүй байгаа юм бишүү. Ард түмний шаардлага хангах гүй байна УИХ татан буулгая. Суд�##�гаа олон улсын дүгнэлтээр хамгийн тэнэг гишүүдтэй парламент бол Монголын парламент