Нийгэм мэдээ

Дахин Улаанбаатар-Бээжин чиглэлд галт тэрэг явдаг боллоо

КОВИД-19-өөс хойш 5 жил шахам зогссон Улаанбаатар – Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс аялж эхлэхээр боллоо.

Хамгийн анхны зорчигчийн галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж 4-ний өдөр Улаанбаатарт ирэх юм. Цаашдаа Мягмар гараг бүрийн 07:27 цагт Бээжингээс хөдөлж Лхагва гараг бүрийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ. Харин Пүрэв гараг бүрийн 07:18 цагт Улаанбаатараас хөдөлж, Баасан гараг бүрийн 14:35 цагт Бээжинд очих юм.

Ийнхүү БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ. Өмнө нь Улаанбаатар - Эрээн, Улаанбаатар – Хөх хотын галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Ташрамд өгүүлэхэд, БНХАУ нь 6 улстай төмөр замаар зорчигчийн галт тэрэг солилцдог бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлаас хойш хамгийн анх Лаос улстай зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн бол хоёр дахь улс нь манай улс болж байсан.

“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирлын урилгаар 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-д айлчлахдаа Замын-Үүд – Эрээн өртөө хоорондын төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Замын-Үүд өртөөний нарийн царигийн хоёр дахь замыг хятадын талтай холбох, олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зэрэг олон чухал асуудлаар тохиролцсоны нэг ийнхүү бүрэн шийдэгдэж байна.

Эх сурвалж: УБТЗ ХНН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
5 сар 30, 2025 16:15

Үнэ тарифийг нь бичээч

Зочин
Зочин
5 сар 30, 2025 17:34

Сэтгүүлчээ үнэ бичдэг шүү.

хүннү
хүннү
5 сар 30, 2025 17:50

Г�##�т тэрэгний тас�##�бар замбраагүй үнэтэй болсон.

Холбоотой мэдээ

Back to top button