УРЛАГ

Дэлхийн мисс: 16 насандаа хөхний хорт хавдрын хагалгааг даван туулсан Опал Сучата Чуангсри

Тайландын гоо бүсгүй, модель, нийгмийн идэвхтэн Опал Сучата Чуангсри /Opal Suchata Chuangsri/ нь 2025 оны дэлхийн миссийн титмийг хүртсэн анхны Тайланд бүсгүй болж, дэлхий дахинд өөрийн нэрийг дуурсгалаа.

Тэгвэл шинэхэн төрсөн дэлхийн миссийн талаар мэдээлэл хүргэж байна.

Тэрбээр 2003 онд Тайландын Пхукет мужид төрсөн бөгөөд өнгөрсөн оны долоодугаар сард болсон "Miss Universe Thailand" тэмцээнд түрүүлж, Тайландын төлөөлөгчөөр Мексикт болсон дэлхийн миссийн тэмцээнд оролцсон. Тухайн тэмцээнд гуравдугаар байранд орж байжээ.

Триам Удом Сукса /Triam Udom Suksa/ сургуульд Хятад хэлний ангийг төгссөн бөгөөд одоогоор Тхаммассатын /Thammasat/ их сургуулийн улс төр, олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байна.

Тэрбээр 16 насандаа хөхний хорт хавдрын эрсдэлтэй хавдар илэрч, мэс засал хийлгэсэн нь түүний амьдралын эргэлтийн цэг болсон. Ийнхүү өөрийн туршлагадаа үндэслэн "Opal for Her" төслийг эхлүүлж, хөхний хорт хавдрын талаар мэдээлэл түгээж, эмчилгээний зардалд хандив цуглуулж байжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button