СПОРТ

Т.Түвшинтулга, З.Занабазар гэсэн шилдэг хоёр бөх хоорондоо барилдана

“Улаанбаатар опен-2025” тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга Оросын Анзор Мажидовтой тааран барилдлаа.

Түүний өрсөлдөгч нь өсвөрийн Европын АШТ-ий хүрэл медальтай бөх юм.Энэ барилдаанд манай бөх учраагаа 4:0-ээр хожиж, шөвгийн 4-т шалгараад байна.

Мөн ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар энэ жингийн шөвгийн наймд нэг нутгийн Н.Ганбаярыг 8:0-ээр хожиж, их шөвөгт шалгарсан.

Харин одоо хагас шигшээд Т.Түвшинтулга, З.Занабазар гэсэн Монголын шилдэг хоёр бөх хоорондоо барилдах болно.

ЭХ СУРВАЛЖ: Монголын чөлөөт бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button