СПОРТ
Хакүхо М.Даваажаргалыг сүмо бөхийн холбооноос гаргах эсэхийг өнөөдөр шийднэ

Хакүхо М.Даваажаргал Японы сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө тавдугаар сарын 29-нд өгсөн. Түүний өргөдлийг шууд хүлээн аваагүй, зургаадугаар сарын 2-нд буюу өнөөдөр хуралдаж хэлэлцэхээр болоод буй.
Тэрбээр зодог тайлсныхаа дараа Миягино дэвжээг удирдаж байсан ч 2024 оны дөрөвдүгээр сараас хойш тус дэвжээ хаагдсан. Тиймээс шавь нар нь Исэгахама дэвжээнд харьяалагдаж эхэлсэн. Хакүхо тавдугаар сарын тэмцээний үеэр энэ шийдвэрээ гаргаж, ивээн тэтгэгчид болон дэмжигчдэдээ мэдэгдсэн юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аварга маань сумогоос явсан нь дээр дээ.одооо хувийн бизнёсээ хийгээд амар тайван амьдрах хэрэгтэй