ЭРҮҮЛ МЭНД

“Вакцинтай холбоотой сөрөг мэдээллээс үүдэж халдварт өвчнүүдийн дэгдэлт ихсэж байна”

Сүүлийн үед олон нийтийн цахим хуудсуудаар вакцинтай холбоотой сөрөг мэдээлэл их тархах болж, эцэг эхчүүд ч хүүхдүүдээ товлолт вакцинд хамруулахаас татгалзах болсон.

Вакцин та бидний хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйд хэрэгтэй эсэх талаар Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран хэлэхдээ “Ганцхан жишээ хэлэхэд дэлхий даяарыг хамарсан дархлаажуулалт хийгдсэнээр Цагаан цэцэг, Татран зэрэг олон аюулт халдварт өвчнүүд зарим нь бүрэн устаж зарим нь устахад ойрхон болоод байна. Манай оронд ч ялгаагүй Европ анагаах ухааны гайхамшигт ололт болсон дархлаажуулалт хийгдсэнээр зарим халдварт өвчнүүд бүрэн устаж, хүн ам нийтээрээ эрүүлжсэн юм. Харамсалтай нь сүүлийн үед зөвхөн Монголд төдийгүй дэлхийн зарим бусад оронд дархлаажуулалттай холбоотой нотлогдоогүй, сөрөг мэдээлэл гарснаар улаан бурхан зэрэг аюулт өвчний дэгдэлт гарах болсон. Эцэг, эхчүүд дархлаажуулалтын тарилга хүүхдэдээ хийлгэхгүй байх нь зөвхөн өөрийн хүүхдээ төдийгүй эргэн тойрон дахь бусдын хүүхдийг халдварт өвчний эрсдэлд оруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй юм” гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button