Нийслэлийн иргэдийн наадмын сорилго барилдаан 28-нд болно

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарь танилцууллаа.
НЭГ, 2025.06.03
Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/,
ХОЁР, 2025.06.06
Бүх цэргийн наадам, Зургаадугаар сарын 7-ны бямба гарагт 13:00 цагаас Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
ГУРАВ, 2025.06.08
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
ДӨРӨВ, 2025.06.12,13
Чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
ТАВ, 2025.06.14
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан
ЗУРГАА, 2025.06.28
Нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан "Наадмын сорилго" үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан тус тус болно.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.