Улс төрийн мэдээ

Тооцоолол: АН-ын 42 кноп эсрэг гарснаар Л.Оюун-Эрдэнэ 64+ кнопын босгыг давж чадах уу

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг ТББХ-гоор хэлэлцэж, олонхын саналаар дэмжсэн. Одоо УИХ-ын чуулган хуралдах гэж байна.

Хуралдааны өмнө УИХ дахь АН-ын бүлэг асуудлыг дотооддоо ярьж, шийдвэрт хүрээд байна. Нэг ёсондоо АН-аас суудалтай 42 гишүүний саналыг хайрцаглаж, санал хураалтад оролцохгүй байхаар шийдсэн. Санал өгөхгүй гэдэг нь эсрэг саналд тооцогддог.

Харин чуулганы хуралдаандаа сууж, байр суурь, үзэл бодлоо бол илэрхийлэх юм байна.

Үндсэн хууль дахь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх заалт нь ирцийн бус нийт 126 гишүүний олонхоор шийдэгдэнэ. Иймд 63+63 болж санал тэнцэх буюу, 64 болон түүнээс дээш санал авбал тогтоолын төсөл дэмжигдэнэ.

Хэрэв АН-ын гишүүд бүлгийн байр суурьдаа үнэнч үлдвэл 42 эсрэг санал нэгэнт өгөгдсөн гэсэн үг.

May be an image of text

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, МАН-аас суудалтай гишүүдээс 40 орчим нь итгэл үзүүлэх талд кноп дарна гэгдэж байгаа юм. Харин үлдсэн 25 орчим саналыг АН ба бусад намаас босгох боломж харагдаж байсан. Одоо АН-ынхан бүгд эсрэг гарвал,

  • ХҮН нам - Найм
  • ИЗНН - Дөрөв
  • Үндэсний эвсэл - Дөрөв, нийт 16 өөр намын санал орж ирэх боломжтой.

Энэ 16 санал Ерөнхий сайдын талд гарлаа ч олонхын 63+ босгыг давахгүй байх магадлал үүслээ.

Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоол УИХ-ын чуулганаар ДЭМЖИГДЭХГҮЙ байх магадлалтай болчихоод байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 2, 2025 18:49

Зайлаад өгөөчдээ ямар хэцүү юм бээ

Зочин
Зочин
6 сар 2, 2025 19:07

Хулгайн асуудлаа МАН-ын цаашлаад парламентын асууд�##� болголоо. Зайлаарай золбин бацаанаа

Зочин
Зочин
6 сар 2, 2025 19:14

Увсын нохой Тeсо нохойтож байна. Чи муу Чингисийн голомтын ха лхуудыг барахгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button