Улс төрийн мэдээ

Танилц: Таван байнгын хороо хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр таван байнгын хороо хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хууль зүйн байнгын хороо

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Төсвийн байнгын хороо

Үндэсний аудитын газрын Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан аудитын шалгалтад хамрагдсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц, зохион байгуулалт, геологийн судалгааны ажлын төлөвлөлт, төсөв, санхүүжилтийн асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан оновчтой болгох болон геологийн салбарын дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг боловсруулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

Эдийн засгийн байнгын хороо

Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг тус тус хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button