СПОРТ
Далай даян дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг өнөөдөр нээнэ

Улаанбаатарын төв стадионы хойно босгосон Далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны дурсгалын хөшөөг өнөөдөр нээнэ.
Хөшөөний нээлтэд зориулж өсвөрийн 64 бөх барилдах юм байна.
Уг ёслолд тив, дэлхий, монгол даяарын домогт аваргын гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, шүтэн бишрэгчид, ард иргэдийг оролцохыг урьсан байна. Ц.Дамдиншарав, Д.Сэрээтэр нарын зэрэг чөлөөт бөхийн анд найз, үндэсний бөхийн цолтнууд мөн гэргий Ө.Тамир, хүү Хакүхо М.Даваажаргал нарын зэрэг олон хүн энэ ёслолд оролцох аж.
Үндэсний бөхийн амжилт
- Улсын баяр наадамд 6 удаа (1963–1967, 1974) түрүүлж, 4 удаа үзүүрлэсэн.
- 1963 онд улсын арслан, 1965 онд улсын аварга, 1966 онд дархан аварга цол хүртсэн.
- Цагаан сарын барилдаанд 6 удаа түрүүлсэн.
- Түүний барилдааны арга барил нь хүч, ухаан, ур чадварыг хослуулсан байдлаараа олныг бишрүүлдэг байв.
Чөлөөт бөхийн амжилт
- 1967 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 87 кг жинд хүрэл медаль хүртсэн.
- 1968 оны Мехикогийн зуны олимпод мөн жинд оролцож, 4 ялалт, 2 тэнцээгээр мөнгөн медаль хүртсэн. Энэ нь Монгол Улсын олимпын түүхэнд анхны мөнгөн медаль байв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даяаар дуурсагдах д�##�ай даян дархан гэнэ шүү. 5-н Д гэдэг чинь энэ