СПОРТ
Манай улсын хоёр баг "Остин мэйжор"-т оролцож байна

Counter-Strike 2 /CS2/-ын хамгийн том тэмцээнүүдийн нэг болох мэйжор тэмцээн эхэлж байна.
АНУ-ын Остин хотын "Moody Center"-д энэ сарын 2-22-ны хооронд зохион байгуулагдана.
Тус тэмцээнд урилгаар 16, урьдчилсан шатны шалгаруулалтаар 16 баг сонгогдож оролцох юм.
Мэйжор нийтдээ дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд шат бүрд "Swiss" форматаар тоглоод нэг шатнаас дараагийн шат руу найман баг нь шалгарах байдлаар дэвшээд шигшээ шат хүртэл явах бол шигшээ шат нь шууд хасагдах форматаар явах юм.
Уг тэмцээнд манай улсаас 2 баг орж байгаа бөгөөд "The MongolZ" баг гуравдугаар шатанд шууд уригдсан бол "Chinggis Warriors" баг эхний шатнаас оролцоно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.