Хотын дарга Х.Нямбаатар шиг...

Редакцын бус нийтлэл
Хувийн хэвшлийн эзэмшилд хууль бусаар орсон стратегийн орд газрын тодорхой хувь эзэмшлийг төрд авах, орлогоо нотолж чадаагүй олигархуудын хөрөнгийг хураах зэрэг асуудал босгож, бүлэглэлийн эсрэг боссон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах ажиллагаа идэвхжихтэй дөрөө харшуулан, хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах тухай санаатай гэмээр мэдээллүүд үзэгдэх болов.
Орд газар эзэмшсэн олигархи бүлэглэлийнхний тэмцэл “Хотын мафи”-ийг идэвхжүүлсэн бололтой. Мөн л Х.Нямбаатар нийслэлд үүрлэсэн хууль бус зүйлтэй томилогдсон цагаасаа тэмцэж, олон салбараас хууль бус ашиг хүртэж суудаг “Хотын мафи”-ийнхан мухардалд орсон учраас энэ мэт мэдээллийг санаатай түгээ байгаа нь ойлгомжтой байх. Өнөөдөр нийслэлийн хотын дарга нарын түүхэнд Х.Нямбаатар шиг нийслэлд 30 жил хөгжиж цэцэглэсэн хууль бус зүйлтэй нүүр тулах зоригтон байсангүй. Үүний шилийг даран нийслэлийн хэмжээнд 24 мега төсөл хэрэгжүүлэх зангарагтай хотын дарга байсангүй.
Тэгэхээр Х.Нямбаатарыг огцруулах тухай асуудал хөндөх нь бүү хэл 2028 онд дахин хотын даргаар томилуулж, эхлүүлсэн төсөл хөтөлбөрийнх нь шилийг харах хэрэгтэй. Өнөөдөр эдгээр төслүүдээс эхлээд явж байна, зарим нэг нь ч зураг төсөл нь хийгдэж байна гэхээр ирэх 2028 он гэхэд бүгд гараас гарчих хугацаа товлосон харагдана лээ. Гэхдээ нийслэлчүүдийн хувьд үүний үр дүнг үзэх нь чухал. Тэгэхээр Х.Нямбаатарыг сонгуульт хугацаанд нь шахаж дэмжиж ажиллуулаад ирэх 2028 оны сонгуулиар улираах олон шалтгаан байна. 2028 оны сонгуулиар улираах олон шалтгаан байна.
Нэгдүгээрт, Х.Нямбаатар шиг УИХ, Засгийн газрын гишүүний карьераа орхиод хот хэмээх толгой хөл нь мэдэгдэхээ больсон газар түүнээс өөр хэн ч ирэхгүй.
Хоёрдугаарт, Х.Нямбаатар шиг 24 төсөл санаачлан зангараг гаргаж эхлүүлсэн, өөрөө л дуусгах ёстой. Өөр хэн ч дуусгаж чадахгүй.
Гуравдугаарт, Х.Нямбаатар шиг өөр хэн ч ийм тэнэг зориг гаргаж, мафижсан хотын сүлжээтэй тэмцэж чадахгүй.
Дөрөвдүгээрт, Х.Нямбаатар шиг аливаа асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлж чадах зангарагтай хэн ч дарга болохгүй.
Тавдугаарт, Х.Нямбаатар шиг бизнесийн салбарт ажиллаж зовлон жаргал туулсан, хороо, дүүргийн хэмжээнд иргэдээ төлөөлөн ажиллаж үзсэн ямар ч дарга ирэхгүй. Ийм шалтгаануудын улмаас түүнийг шахаж ажиллаад эргээд үр дүн нэхэх нь нийслэлчүүдийн хувьд хамгийн ашигтай хувилбар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар шиг уйгагүй ажилладаг, болгох гэж янз бүрээр сэтгэж ажилл�##�аг, янз бүрээр доромжлуулдагч тэвчээрийн дээдийг барьдаг, хотын дарга урьд өмнө байгаагүй дээ. Ёстой харьцуулаад үзээрэй. Хахаж үхтлээ идээд хөөгдөөд явж байсан дарга нар л байсан. Ням баатар нийслэл хотыг өөд нь татна шүү. Дэмжинээ. Ажил хийж явахад �##�даа оноон дээрээ сур�##�цсаар явдаг. Тэр хэний хамаатан ах дүүс байх нь хамаагүй. Нийслэл ээ хөгжүүлж, нийслэлчүүдээ өөд татдаг байх нь чух�##�
айдастай болжээ. тэр сайн байж болно, гэхдээ эрх мэдэл �##�бан туша�##�аар д�##�имдуулж хаан шиг заан шиг дураараа байхыг ард түмэн хүлээж авахгүй байхгүй юу. хуультай улсад амьдарч байгаа шүү бид
Нямбаа ааштай авиртай ч ажилсаг ханцуй шамлаад дайрч чаддаг хот ийм хүн л хүлээж байсан байх
Haha
үел нь явчлаа, тэгэхээр одоо юмаа баглаад араас нь явахад бэлдэж бай
Х.Нямбаатар сайн ажиллаж байна. Нямбаатарыг дэмжиж байна. Элдэв хориг саад хийлгүй ажлыг нь хийлгээрэй, дэмжээрэй монголчуудаа
Даргаа дэмжинээ.Энэ олон м�##�уудыг ямар замаар яаж явахыг зааж,тууж бх зоригтон одоогоор өөр �##�га.
Ер нь ажил аа сайн хийж бга харамс�##�тай нь хааны эрх мэдэлтэй данхан Толгойт үеэлээсээ болоод даам гарчихсан бсн гэхдээ одоо зүгээрээ хулхи нь бууна ажил ийг нь хийлгэ
Ok
Нямбаатар минь дээ,чи мөн ч тэнэг хүн юм аа! Наад ард түмэнд чинь ажил хийдэг хүн биш, хулгайчид хэрэгтэй байгаа юм байна.Оюун-Эрдэнээс сургамж авч зүгээр амиа бод!.З�##�уус улс орны ирээдүй юм бол ажил хийдгээ огцруулж байгаа Хулгайч царайтай з�##�уус Ан-ын баттулга шиг хулгайчдын улс байгуулах болно.
Зайлуулья хөдөөний х�##�тар
Даан ч энэ нөхөр дэндүү үрэлгэн эдийн засагийн инженерийн мэдлэг муу эсвэл бүү мэд. Одоо тэр хар�##�даа Хятад бордуур өндөр үнээр баахан шахсан бол мөн хятад хавтангаар зүгээр байгаа т�##�байнуудыг сольж эхэллээ. бас Монгол барилгачдаа хаяад хятадууд оруулж ирж байна. энэ хүнд эх оронч үзэл бодол байна уу
ИДЭЖ УУХ ҮРЭН ТАРАН ХИЙХИЙГ Ч ҮЗҮҮЛЖ ӨГЧ БАЙХ ШИГ БАЙГААМ ДАА