НИЙГЭМ

Монголд түргэний тэргийг хааж зогсох харамсалтай дүр зургууд үргэлжилсээр

Манай улсад хүнд өвчтөнд тусламж үзүүлэхээр явж буй түргэн тусламжийн машины замыг хааж, саад болох тохиолдол сүүлийн үед хэд хэд гараад буй. Тухайлбал, саяхан хоёр тохиолдол гарчээ.

Тодруулбал, уржигдар /06.25/ “Хутгалуулсан гэх яаралтай дуудлага ирсэн та зам тавиад өгөх үү” хэмээн түргэний тэрэгний жолооч шаардлага тавихад “Надад хамаагүй хэмээн” машинаасаа бууж ирж, зураг даран уурлаж зогсож буй “Тоёото приус 30” маркийн тээврийн хэрэгсэлтэй залуугийн үйлдэл олны анхааралд өртжээ.

Мөн замын түгжээнд зам тавьж өгөлгүй, шаардлага хүлээн авахгүй, түргэний машины жолоочтой хэрэлдэх “Land cruiser” маркийн тээврийн хэрэгслийн бичлэг ч цахим орчинд тараад буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button