Дараагийн Ерөнхий сайд: Улстөржив ч улс оронд хэрэгтэй дүр дээр зөвшилцөлд хүрээсэй

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдах байсан ч хойшлуулав. Харин өнөөдөр Бага хурал болж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг олонхын саналаар шийдвэрлэх хүлээлттэй байна.
Одоогоор түр үүрэг гүйцэтгэгчийн статуст шилжсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга хэвээр буй. Намар болох намын Их хурлаас өмнө даргын сандал суудал яригдахгүй байх дүр зурагтай. Харин намын даргын хувьд, шинэ Ерөнхий сайдын нэрийг Л.Оюун-Эрдэнэ оруулна. Өөрөөр хэлбэл, институт хооронд хэчнээн зөрчил байв ч шинэ нэрэн дээр Л.Оюун-Эрдэнэтэй заавал ойлголцох, тохирох шаардлага үүсдэг.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн зүгээс Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, Н.Учрал, Ж.Энхбаяр нарын нэр яригдаж, хэвлэлээр бичигдэж байна.
Харин Л.Оюун-Эрдэнэ суудлаа өөрийн үеийнхэнд шилжүүлэх гэж үзэх, энэ үүднээс Д.Амарбаясгалан юм уу Х.Нямбаатарыг санал болгох чиг харагдсан.
Гэхдээ өнгөрсөн хугацааны өрнөлд Д.Амарбаясгалан нь шууд Л.Оюун-Эрдэнийг илтэд дэмжсэн. Ерөнхийлөгчийн хувьд ч үг хэлэхдээ "Энэ хоёр залууг би хайрлаж байсан" гэх зэргээр хамтатган тодотгож байсан. Тэр утгаар Д.Амарбаясгалан улстөрчийн хувьд эвгүй нөхцөлд өөрийгөө түлхчихсэн, Ерөнхийлөгчийн зүгээс түүнд үгүй гэж хэлнэ гэгдэв.
Х.Нямбаатарын тухайд Нийслэлийн Засаг даргын ажлаа илүү сайн хийх, эхлүүлсэн ажлуудынхаа үр дүнг үзэх чухал байгаа. Улс төрийн, намын карьераа нугаслан байж хот дээр очсон нь одоохондоо түүний хувьд хамгийн прагматик бөгөөд ээлтэй байр суурь юм.
Ерөнхийлөгчийн зүгээс олон нэр яригдаж байгаа ч 1970-аад оны хүн оруулах нь нэгэнт тодорхой юм.
Харин дундын ойлголцолд хүрч чадах, тэгээд ч эдийн засгийн сорилт их өнөөгийн цаг үед ачаа үүрэх чадамжтай ганц дүр нь Г.Занданшатар л болж харагдаж байна.
Нөгөө талд Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ С.Ганбаатарт чиглэсэн өнцөг хавчуулсан, санамсаргүй хэрэг биш. Ерөнхийлөгчийн институтийг хамгийн шүүмжилж ярих хүн тэр болчихсон. Цаана нь Х.Баттулга бий гэгдсээр байгаа. Ерөнхийлөгчийн хамгийн гол үзэлцэх улстөрчид нарийндаа Х.Баттулга, С.Ганбаатар нар болчихоод буй.
Харин АТГ нь Ерөнхий сайдын харьяанд орсон үүднээс, хэн Ерөнхий сайд болбол Х.Баттулгыг "нугаслаж" чадах вэ гэсэн өнцөг дээр ажиллана, тэгж бодож нэр дэвшүүлнэ.
Энэ үүднээс Ч.Хүрэлбаатар хамгийн сайн тохирч байгаа. Атал сонгуульд нутгийнхан нь дэмжээгүй, MCS-ийн эрх ашгийг шууд хамгаалж ирсэн, Сү.Батболдын фракц, өөрөө Хотгор шанагын уурхайн асуудалд нэр холбогддог. Гараад ирвэл Л.Оюун-Эрдэнийг унагасан хөшигний ар дахь өрнөлийг ил тод илчилчих магадлалтай дүр юм.
Я.Содбаатарын тухайд боломжийн дүр байсан ч өнгөрсөн хугацаанд цэвэр Л.Оюун-Эрдэнийн эсрэг шууд чиглэж ажилласан, гардан гүйцэтгэсэн. Өөрөө Л.Оюун-Эрдэнээс хол тасарсан чинээлэг амьдралтай, хэрэглээтэй. Тийм ч учир өөрийн болон хүүхдүүдийнхээ, бэрийнхээ сошиал хаягуудыг түгжчихээд байгаа. Иймд Л.Оюун-Эрдэнэ түүн дээр зөвшилцөхгүй байх магадлал нь жин даржээ.
Шинэ Ерөнхий сайдын бодит хүлээлт
Л.Оюун-Эрдэнийн хүүгийн манаргаантай яг зэрэгцэж, Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалтыг урд хөрштэй хийх нээлт болсон. Үүний өмнө "Чайна энержи"-тэй "Бид Засгийн газраа тогтвортой байлгаж, ажлыг гялалзуулаад өгнө" гэж байгаад хэлцлээ хийчихсэн. Монгол Улс түүхэндээ Замын -Үүд шиг хоёр дахь гарцтай болох ажил цаашаа хэвийн үргэлжлэх үү гэдэг шинэ Засгийн газрын тэргүүнээс ихээхэн хамаарна.
Цаашлаад буфер болоод ардчиллыг дэмжигч орныхоо хувьд нарийн эмзэг статусаар ОХУ-тай яаж харилцах юм. Эгийн голын усан цахилгаан станц, хийн хоолойн шийдлээ хэрхэн үргэлжлүүлэх юм. Гуравдагч хөршүүдийн нэг Францтай хийсэн ураны гэрээгээ яаж тогтвортой барих юм гэхчлэн гадаад нюансууд бол маш чухал билээ. Гадна талдаа хэн ийм тодорхой түүх бүтээсэн, өмнөх хойдох харилцаатай, яаж тоогдох юм гэх мэт асуудлууд хөвөрнө.
Дотооддоо одоогийн баялгийн сангийн хэлцэл үргэлжлэх үү. Л.Оюун-Эрдэнийн унаж буй гол шалтгаануудын нэг нь MCS, МАК тэргүүтэй додоодын ҮДК шиг бэхжээд систем угсарчихсан томчуудын хүчинд дийлдчхэж байгаа хэлбэр. Тэгэхээр шинэ Засгийн газрын тэргүүн нь МАК, MCS-тэй хэлцэл хийж чадах юм уу. Хажуу хавиргандаа наагаад, Баялгийн сангийн хуулийг бүр хаячхаад цаашаа амиа бодоод явах юм уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.
Бүр хамгийн чухал нь шинэ Ерөнхий сайд парламенттайгаа яаж учраа олох юм. Сөрөг хүчинтэй болсон парламент хуулиудыг нь баталж өгөхгүй, ирц нь хүрэхгүй, ер нь хааш ч хөдөлгөхгүй бол яах вэ. Гүйцэтгэх засаглал ба парламентын нэр хүнд унасаар Монголд засаглалын хямрал үүсэх эрсдэл рүү гулсчихвал тэр дүр нь хамгаалж, үүнээс сэргийлж чадах уу.
Ерөнхийлөгчийн инститүцийн хэр хэмжээг зохих түвшинд нь барьж, парламентад мэтгэлцээн өрнөх ч ажил язганаж байдаг түвшинд Засгийн газар нь дундын zone-д зогсож чадах уу.
Тэгээд дундаж давхаргаа мартахгүйгээр гадаад дотоод ийм олон агуулгаа барьж явах үүрэг шинэ Ерөнхий сайдад оногдоно. Тэр маш их тоо боддог, том ажлуудын хажуугаар хэзээд ч нийгмийн дундаж давхаргын зовлонг мартдаггүй. Тэдэнд хаалга нээж, татвар тэргүүтэй олон зовлонгууд дээр нь гарц бий болгож өгдөг тийм замыг одоо үүсгэхгүй л бол маш удахгүйгээр нийгэм түүнийг дахин "шараад" идчих аюултай. Ер нь Гүйцэтгэх засаглалын хайр халамж очоогүй, аль чангалсан хэсгээрээ эргээд тийрдэг, ийм л зүй тогтоц.
Ийм олон тэнцвэр дунд л шинэ Ерөнхий сайд ажиллана.
Иймд наад зах нь юу юугүй Үндсэн хууль гэж манаргахгүй хүн нь Г.Занданшатар. Бүх ҮХНӨ-ийн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай. ХААН банкнаас өгсөж ажилласан намтартай түүний хувьд бас тоо мэддэг эдийн засагч хүн. Л.Оюун-Эрдэнийн үед ч парламент удирдаж явсны хувьд дундын ойлголцол бас үүсгэх юм. Урт хугацааны хийгээд бодлогын асуудал, хоёр хөрштэй харилцах хэлбэр, төсөв ба эдийн засгийн өмнө тулгамдсан бүх зүйлд шийр заах дүр нь монголчууддаа хэрэгтэй.
Одоо улстөржиж болсон, дараагийн Ерөнхий сайдыг бол улс орноо бодож томилох нь нэн чухал байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадуул чинь биш, 7 хонохгүй огцруулах болно, эсвэл иргэд томилоогүй бхад нь эсэргүүцэж жагсана, Б.Энхбаяр хуулийн мэдоэгтэй, хулгай луйврыг нь мэднэ, тэр байдлаараа давуу т�##� болж ажиллах байх, наадах хэдэн мунгинасан олон жил татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон юмнуудаа боль.
Дараагийнх нь бүүр дордоо аашчнаа
Энэ хүмүүсийн дийлэнх нь Хүүкийн хүмүүс юм биш үү
B.Enxbayr iig demjee.
Төрийн ажлыг мэдэхгүй ард түмэн яаж ч ойлгохов дээ
Одоо МАН дотроо ёстой г�##� гарсан юм болж байгаа байх
Та нар нэг юмыг бод Оюукын з�##�гамж х�##�ааг Занданшатар л үргэлжлүүлж чадна та нар харж л байгаарай
Ерөнхий сайдыг МАН түүний дарга Оюун- Эрдэнэ Хүрэлсүхтэй зөвшилцөж биш, Хүрэлсүх MCS, MAK, Цагаан нартай зөвшилцөж тохироод Оюун- Эрдэнэд бариулан их хур�##� руу оруулах зам л харагдаад байгаа. Тохирохгүй байгаа зүйл нь Хүрэлсүхийн нөхөдтэйгөө зөвшилцөөд өгсөн нэрийг Оюун- Эрдэнэ их хур�##� руу барьж орохгүй гэх асууд�##�, гэвч Хүрэлсүх хэрхэн дарамтлахаа тооцчихсон л байгаа даа. Е/ сайдын томилгоонд МАН ч, Оюун-Эрдэнэ ч хэрэг дээрээ оролцож чадахгүй.
Манайд ганц л лидер байсан тэр бол оюунэрдэнэ бусад нь бүгд асууд�##�тай
Б.Энхбаярыг ЕС болгоод муусайн нүүрсчингүүдийг нэг сөртөнгий нь сөнөөгөөд,жангий нь гудруулаад өгөөсэй Хүүк л шийдэнэ ш дээ, ингэж чадв�##� нэр чинь түүхэнд үлдэнэ дээ !
Оюукын унагасан энэ хэдийн эсрэг жагсвл очноо үхсэн
Ер нь одоо ямар ч гарц харагдахгүй байгаа. Тиймээс их хур�##� тарах нь хамгийн зөв шийдвэр. Тарахгүй бол ИХ дээр бүх зүйл гацаад засагл�##�ын бүр том гажууд�##� үүснэ. Мөн ард түмний хүлээж байгаа шийвэрүүд сураггүй болно. Уг нь Оюун-Эрдэнээс өөр засаг толгойлох хэмжээний ямар нэг булхай луйваргүй, нэр цэьэр, зоригтой улс төрч байхгүй байна.
Ацны чинь хийн хоолой,тэрийг чинь Манжуураар тавина гээд тохирчихсон,орос дахь Хятадын элчин сайд маш тодорхой хэлсэн.Шар хэвлэл биш ,тухтай сувгаас мэдээллээ авч бай ,сэтгүүлч гуай!
Янданзадар ч дээ. Царцаануудыг автобус автобусаар нь зөөж байсан хүн шүү дээ. Сонгуулиар ч гарч чадаагүй хүн нийгмийн дэмжлэгийг авах уу?
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Өөө бас ингэж эд мөнгө төлөөд өөрөө өөрийгөө рекламдаад шaaчих юмуу тэ
Занданшатар шүү.Сонгуульд унасан, мафи бүлэглэл т�##�д байх хандлагатай, Оюунэрдэний хэмжээнд олонд үнэлэгдэхгүЙ.
b. Enkbayar Temuujun Uchral 3 bol bol Hamas gyi deer
Humuusiin Huseed baigaa hamgiin gol husel bol shudraga es zuitei, asuudlaa erembelj, ediin zasgiin ireeduig harj chaddaga huniig l husch baigaa she dee mash english Es zui, ediin zasag gedeg olon asuudliig bagtaadaga bizdee