НИЙГЭМНийгэм мэдээ

ХСҮТ-д 31 тэрбум төгрөгөөр эмнэлгийн хэрэгсэл авна

Төрийн худалдан авах ажиллагааны газар Хавдар судлалын үндэсний төвд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур авах болон өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх тендер зарласан байна.

Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвд 16 тэрбум төгрөгөөр эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур авах, 15 тэрбум төгрөгөөр өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл авах тендерийг тус тус зарлажээ.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:

  • Ангиографийн нэг удаагийн хэрэгсэл 2-17.2   
  • Ангиографийн нэг удаагийн хэрэгсэл 2-17.3   
  • Ангиографийн нэг удаагийн хэрэгсэл 2-17.4   
  • Ангиографийн нэг удаагийн хэрэгсэл 5-19.2   
  • Ангиографийн нэг удаагийн хэрэгсэл 5-19.3   

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:

  • Цус төлжүүлэгч фактор 
  •  Дуслын систем  

Өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн материалыг хүлээн авах хугацаа 2025 оны зургаадугаар сарын 23-ний 11 цаг хүртэл хүлээн авах бол эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендерийн материалыг хүлээн авах хугацаа 2025 оны зургаадугаар сарын 12-ний 09 цаг 30 минут хүртэл хүлээж авах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button