УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөшигний ард: Нэрээ тохирч чадахгүй байгаа ч, МАН-ын Удирдах зөвлөл рүү дөрвөн нэр оруулна

Өнөөдөр /2025.06.07/ МАН-ын Удирдах зөвлөл 11.00 цагаас хуралдах чигтэй байна. Үргэлжлүүлээд Бага хурал хуралдах өндөр магадлалтай. Нэрсээ тохирч чадахгүй бол хурлуудаа өмнөх шигээ хойшлуулж болзошгүй. Гэхдээ энэ хурлуудаас урьтаад "Монголын зүүний хүчний холбоо" нь хуралдсан гэдэг мэдээлэл дуулдав. Хэрэв хуралдсан бол Шинэ Ерөнхий сайдын нэр тодрох тун дөхсөн гэсэн үг.

Зүүний хүчний холбоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлдэг. Эл холбоо намаас тусдаа төрийн бус байгууллага гэгддэг хэдий ч, МАХН-ыг Тусгаар тогтнолын ордонд хуралддаг байх үеэс л Ерөнхий сайдын томилгоог түрүүлж ярьдаг байв. Тухайн үед хуралддаг байсан У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Я.Содбаатар, П.Дэлгэрнаран, Б.Цэнгэл гэсэн нэрс нь өдгөө ч энэ холбоонд яг хэвээрээ. Тэгэхээр эл холбооныхон хуралдчихсан бол МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарах шийдвэр тодорхой болчихсон гэж хэлэхэд болно. Намдаа тийм л чухал нөлөөг үзүүлдэг хэмжээнийх.

Хөшигний ард хөвөрч буй мэдээллийг хүргэе.

Нэг талаас, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1980 оныг бус 1970 оныг дэмжих агуулгаа эрт илэрхийлсэн гэгдэж буй. Энэ дагуу 1970-оныхон нэгдчихжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал руу Г.Занданшатар, С.Бямбацогт, С.Амарсайхан, Ж.Энхбаяр нарын нэрийг оруулах хүсэл дээр байр сууриа нэгтгэсэн байна. Хэрэвзээ 1970 оноо дэмжих аваас Л.Оюун-Эрдэнээс намын даргаа авч, Ерөнхийлөгчийн сонгуульд дүрээ бэлдэх хүсэлтэй гэсэн үг.

Нөгөө талаас, Л.Оюун-Эрдэнэ парламентын дотроос Ерөнхий сайд болгосон нь дээр. Хэрэв гаднаас байвал Засгийн газар тогтворгүй байх байр суурийг илэрхийлж байгаа аж. 1980 оныхон мэдээж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг зүтгүүлэх хүсэлтэй. Гэхдээ "Ардчилсан намтай хамтарсан тохиолдолд" гэдэг болзлыг тулгаж байгаа гэх. Энэ оныхны хүслээр Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд руу зүтгүүлчихвэл МАН спикерийн суудлаа алдах эрсдэлтэй тул татгалзацгааж байгаа аж.

Тэгэхээр МАН дотор хоёр маргаан бий гэж харагдана. Эхлээд МАН-ын Удирдах зөвлөл рүү 1970 оны дөрвөн нэр авч орж хэлэлцэнэ. Улмаар тунаж үлдсэн нэгээс хоёр нэрийг МАН-ын Бага хурал руугаа оруулаад санал хураалтаар шийдүүлэх арга зам. Хамгийн гол нь парламент дотроос байх уу, парламентын гаднаас оруулах уу. Эдгээр маргаануудаа яг таг хагалж, нэг талд нь гаргаж чадахгүй байгаа дүр зурагтай.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амарсайхан хулгайчыг бол яагаад ч дэмжихгүй, Жүдэмбээг төрөөс �######�уулах хэрэгтэй, Бямбацогт орж шун�##� хүсэл мөрөөдлөө тат

Зочин
Зочин

Амарсайхан бол Женко биз дээ. Худ ургийн холбоотой гээ биз дээ. Ккк

Зочин
Зочин

Наадах хүмүүсийг чинь ард түмэн нэрлээгүй шүү. Б.Энхбаяр (өнлөр) гээд байхад Ж.Энхбаяр гээд бх юм, одоо байгаа сайдаа ч хийж чадахгүй бхад.

Зочин
Зочин

МАН ийм том нам байжыж шууд сонгоод нэгийг тавьчихаж чадахгүй байгаа юм байхдаа. Амарсайхан хогийн муу хулгайч, Ж.Энхбаяр ч гэсэн, Бямбацогт бол бүтэхгүй ээ. Тэгээл ойлгомжтой Занданшатрын засгийн газрыг яаж ажиллахыг харая

Зочин
Зочин

Ждү хулгайч Ж.Энхбаяр ч байх шиг ккк

Уншигч
Уншигч

Ярьж хэлж байгааг нь харахад Тэмүүлэн дээр юм уу гэж харагдаж байна. Гэхдээ хүний хэлсэн үгээр нь дүгнэх осолтойг бид олон харж байна.

Zochin
Zochin

15n davhraas harluultaa erchimjuulj, daraagiin EC shiidvert gatsaa uusgej huuli bus hurunguu nuuh tsag hojij baina. Mun uursduusuu holduulah daisan zohioj irgedig taltsuulsnaar, ene ulsig tsaashid ch horloj uls turd ergej ireh nvhee m#ltaj baigaa.

Зочин
Зочин

Миний хувьд лав Занданшатар гэж бодож байна. Та на нэг бодоод үзээрэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бямбацогтыг дэмжинээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бямбацогт хятадын коммунист намыг түшиж н�##�ах байх

Зочин
Зочин
Reply to  Зочин

Byambatsogtiig demjikh ni zuv shuu.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бямбацогт хэт урд зүгийг н�##�ах бодлого барина байх зандка дээр илүү үндэсний үзэлтэй

Нар
Нар
Reply to  Зочин

Увсынхан хэрэггүй шүү

Зочин
Зочин

Нэр цэвэр л хүн байсан дээр. Занданшатар УИХ-ын дарга байхдаа ажлаа асууд�##�гүй хийсэн гэж харж байгаа.

Зочин
Зочин

Оюук бол одоо хар цагаан хэл аманд өртөөд сөхөрчдөг юм байж. Бямбацогт могт бол арай шүү нээрээ. Амарсайхан дуугүй хүн Есайд байж яагаад ч болохгүй. Ж.Энхбаяр зүгээр газраа хаг�##�аад юм аа тариад явж байсан дээр. Парламентын зохицуул�##�тыг Занданшатар сууж байхдаа маш сайн барьж байсан тэгхээр Занданшатар энэ хэдэн хулгайчдын учрыг хөнгөхөн дараад бариад байж чадах хүн гэж харж байгаа

Зочин
Зочин

Ард түмний дунд Ерөнхий сайдын сонгууль явуулчих өө. Би лав Занданшатар

Зочин
Зочин

Занданшатар

Зочин
Зочин

Занданшатар

Зочин
Зочин

Одоо байгаа Засгийн газрыг гоё бүрдүүлэх нь Занданшатар л байна

Төмөр
Төмөр

Б.ЭНХБАЯР ХАМГЫН ДААЦТАЙ ШУДАРГА ЮМ ШИГ.БУСАД ХУЛГАЙЧУУДЫГ БОЛ ЗҮГЭЭР Л БУУДЧИХМААР ШУНАЛТНУУД.

Зочин
Зочин

Хэн нь ч байсан энэ өвөл дахиад огцорно, МАН eрөнхийлөгчийн сонгуульд ялагдах нь, төр засаг 28 он хүртэл, дор хаяж Хүрэлсүхийг явах хүртэл самрагдаастай бужигнаантай ажил урагшлах шинжгүй болчихлоо

Иргэн
Иргэн

ЕЭ НӨХӨДӨӨ ЗАНДАШАТАРЫГ СОНГООРОЙ ДОО ЭНЭ ХҮН ЧАДНАА

Зочин
Зочин

Тэр тогжгор Энхбаяр бол юуч чаддаггүй, ёстой ш�##� худлаа нөхөр! Харин өндөр Энхбаяр нь бол шудрага з�##�уу шүү! Өндөр Энхбаяр бол ардын намын ганц шудрага гишүүн дээ! Нөгөө зохиолд гардаг зүрхээ суг�##�ан гэрэлтүүлдэг данко л гэсэн үг!

Zochin
Zochin

Byambatsogt hiwdiin mafiin tenderchin icheesei

Зочин
Зочин

Өөө АМАРСАЙХАН Ч ЯАХАВ ХАРИН ИЧИНХОРЛОО ХААЧИВ ХАРМАААР БАЙХ ЮМ

Зочин
Зочин

Ж. ЭНХБАЯР

Зочин
Зочин

ж,энхбаяр л хэрэггүй шүү

Зочин
Зочин

Занданшатар арай дээр

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

ИХ ЭВСЭЛ байгуулах!

zochin
zochin

B.Enxbayr iig demjij bn. Naad 4 chin togtoj baij chad xuu.

Зочин
Зочин

Зандка л арай дээр юм энэ дундаас

Холбоотой мэдээ

Back to top button