НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Манай улс хоёр хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгалаа

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийнхэн өнгөрсөн сарын 29-нд бөөр шилжүүлэн суулгах 181 дэх мэс заслаа амжилттай хийсэн билээ. Он гарснаас хойш эл нарийн төвөгтэй мэс заслыг 12 хүнд хийгээд байгаа аж. Хамгийн сүүлд 50 настай аав нь 25-тай хүүдээ донор болсон байна. Одоогийн байдлаар 184 хүнд мэс ажилбар хийж, амьдрал бэлэглээд байгаа билээ.
182,183 дахь өвчтөнд амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал хийсэн нь амжилттай болжээ. Эмч нарын ур чадвар сайжирснаар жилд 24-25 хүнд уг хагалгааг хийх боломж бүрджээ.
Бөөр суулгуулсан хүмүүс тодорхой дэглэм барьснаар жирийн иргэдийн адил ажиллаж, амьдрахад асуудал гардаггүй аж.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.