All in Hit 2: Өнөөдөр "Мотив", "Нэгэн зүгт", "Take Off", "Sync" хамтлаг тайзнаа гарна

"All in hit-2" тоглолт энэ сарын 7-ний өдөр зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэхүү тоглолт нь нэгэн үед зэрэг хит дуунуудыг гаргаж сонсогчдодоо хүргэж байсан дөрвөн хамтлагийн нэгдсэн тоглолт гэдгээрээ бусад тоглолтуудаас ялгаатай юм. Урьд өмнө нь Монголд гэлтгүй бусад оронд нэгэн үеийн дөрвөн "boyband" хамтран задгай талбайн шоу зохион байгуулж байсан тохиолдол ховор. Тэдний хайрын дуу, поп дуу тухайн цаг үеийн бүх дурсамжийн гэрч болон үлдсэн байдаг.
Ийнхүү тус тоглолтын бэлтгэл бүрэн хангагдаж, үзэгч сонсогчидтойгоо уулзахад бэлэн болоод байгаа гэдгээ илэрхийлэн "Мотив", “Нэгэн зүгт", "Take off", "Sync" хамтлагийн хамтарсан "All in hit-2" тоглолтын талаар өнөөдөр /2025.06.06/ мэдээлэл хийлээ.
"Нэгэн зүгт" хамтлагийн ахлагч С.Заяа, "Бид олон сарын өмнөөс тоглолтдоо бэлдсэн. Мэдээж баяртай, сэтгэл догдолж, бараг нойр хүрэхгүй байна. Тоглолтын бэлтгэлээ сайн базааж ямар нэгэн алдаа гаргахгүйг хичээж байна. Үзэгч сонсогчдодоо олон гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байна. Бид 20-иод жилийн хугацаанд уран бүтээлээ хийж, том болон жижиг олон тайзнаа гарч байсан" гэдгийг онцолсон юм.
Тоглолт зургаадугаар сарын 7-ны өдөр , "SocialPay park"-д болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.