"XMF" тоглолтын үеэр халаасны хулгайн гэмт хэрэг ихээр бүртгэгджээ

2025 оны зургаадугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан XMF “Болор цом” тоглолтын үеэр олон нийтийн дунд халаасны хулгайн гэмт хэрэг ихээр гарсан тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
Уг мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бүрэлдэхүүн томилон газар дээр нь шуурхай ажиллаж, олон нийтийн дунд нуугдсан 10 гаруй халаасны хулгайчийг илрүүлэн баривчилсан байна.
Тодруулбал, баривчлагдсан этгээдүүд нь иргэдийн гар утас, бэлэн мөнгө, үнэт эд зүйлсийг хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогоор гэмт хэрэг үйлдсэн сэжигтнүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Нэмэлт: 2024 онд Монгол Улсад бүртгэгдсэн нийт хулгайлах гэмт хэргийн 22 хувь буюу 1,330 нь халаасны хулгай байсан байна. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн автобусны буудал, худалдааны төв, сургууль орчим, хүн олноор бөөгнөрдөг газруудад гардаг.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг олон нийтийн арга хэмжээ, тоглолт, цугларалтад оролцохдоо өөрийн эд зүйлсээ анхааралтай хамгаалж, сэжиг бүхий этгээд илэрсэн тохиолдолд нэн даруй мэдээлэхийг анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маргааш тавьж явуулна яах гэж барьж шоуддаг юм бүх х�##�аасны хулгайчаа цагдаа нар нь танина хамтарч ажиллана хулгай нь буурахгүй тэнэг