Трамп Лос-Анжелес руу цэрэг илгээснийг Калифорнийн захирагч хууль бус явдал гэжээ

Лос-Анжелес хотноо хууль бус цагаачдыг баривчилж байгааг эсэргүүцсэн томоохон жагсаал явагдаж эхэлсэн. Тус жагсаал үймээн самуун бол, хүмүүс дэлгүүр хоршоо дээрэмдэж байна хэмээн Трамп Үндэсний гвардын цэргүүдийг Лос-Анжелес рүү илгээсэн юм.
Тэгвэл Калифорни мужийн амбан захирагч Гавин Ньюсом Трампын захиргааг Лос-Анжелес рүү Үндэсний гвардын 2 мянга орчим цэрэг илгээх тушаалаа эргүүлэн татахыг хүссэн байна. Ньюсом Трампын захиргааг хямрал үүсгэхийг оролдож, Калифорни мужийн бүрэн эрхт байдлыг зөрчиж байна гэж буруутгажээ. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ “Эдгээр бол Ерөнхийлөгч биш дарангуйлагчийн үйлдэл” гэж бичсэн байна. Цагаан ордон Ньюсомын хэлсэн зүйлийг үгүйсгэж, эмх замбараагүй, хууль бус байдал болон хүчирхийллийг хүн болгон харсан гэж гэжээ.
Лос-Анжелес хотын цагдаа нар захиргааны барилгын ойролцоох жагсаалын үеэр жагсагчид цагдаа нар руу тоосго, шил болон бусад зүйл шидсэн тул хууль бус цуглаан гэж үзсэн байна. Тус алба мэдэгдэл хийхдээ баривчилгаа хийгдэж байна хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.