Нийгмийн
Дорнод аймгаас Хүннүгийн үеийн хүдэр хайлуулах зуух олджээ

Археологийн судалгааны экспедиц Дорнод аймгийн Баяндун сумд “Шалз уулын шороон хэрэм”нэртэй түүхэн дурсгалт барилгыг илрүүлэхээр малтлага хийж байна. Уг малтлагын ажлын явцад тус сумын “Зүүн үлийн адаг” хэмээх газарт Хүннүгийн үеийн төмрийн хүдэр хайлуулах зуух олдсон тухай мэдээллээ. Олдвор МЭӨ II-I зуунд хамаарна гэдгийг судалгааны багийнхан хэлэв.
“Шалз уулын шороон хэрэм” барилгын суурин тавцанг шатаасан тоосгоор өрж хийсэн бөгөөд түүнээс олон тооны тосгуур, ваар гэх мэт эд өлгийн зүйл олдож байгаа аж.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.