НИЙГЭМНийгэм мэдээ

Шатрын тэмцээнд Монгол Улсаас гурван баг оролцохоор Лондон хотыг зорилоо

Английн Лондон хотод 2025 оны багийн дэлхийн түргэвчилсэн болон түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ.

Долоон өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсаас гурван баг оролцохоор Лондон хотыг өнөөдөр зорьж байна. ДАШТ-ий блиц болон рапидын төрөлд тус бүр 54 багийн шилдгүүд чуулах энэхүү тэмцээнд оролцох манай багийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ахлах бөгөөд үндэсний шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ өрсөлдөх аж. Тэмцээнд оролцогч багийн бүрэлдэхүүнд нэг тамирчин нь FIDE чансаа 2000-аас доош байх шаардлагатай тул Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, AIM (Arena International Master) цолтой Г.Занданшатар энэ нөхцөлийг хангаж, тэмцээнд оролцох боломж бүрдсэн байна.

Шигшээгийн нэгдүгээр багт олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, их мастер Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, ФИДЕ мастер С.Чингүүн, Д.Амарбат багтжээ.Тэгвэл шигшээгийн хоёрдугаар багийг их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, ФИДЕ мастер Н.Содбилэгт, кандитат мастер Б.Мөнгөнзул, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар болон Г.Энхбаяр нар бүрдүүлсэн байна.  Харин “Mongol Z” баг их мастер Д.Номин-Эрдэнэ, олон улсын мастер Х.Итгэлт, Ретварс Реймэнис, ФИДЕ мастер С.Чингүүн, Б.Ану, Х.Өлзийхишиг, мөн Кристиан Араяа нарыг эгнээндээ нэгтгэв. Тэд дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн удирдлагад өрсөлдөх ажээ.

Энэ сарын 11-нд нээлтийн ёслолоос гадна түргэвчилсэн тоглолтын эхний дөрвөн өргийн тоглолт болно. Харин 12, 13-нд 5-12 дугаар өргийн тоглолт болж аваргууд тодрох бол 14, 15-нд түргэн тоглолтын шилдгүүдийг тодруулж, хаалтаа хийх хуваарьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button