Багийн аварга шалгаруулах 3х3 халз барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбоо, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй үндэсний бөхийн хотын аварга баг шалгаруулах 3х3 халз барилдаан эхэлсэн байна.
2024-2025 оны улиралд анх удаа зохион байгуулж буй тус барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 27 бөх зодоглож байгаа бөгөөд гурав гурваараа есөн дүүргийн нэрийн өмнөөс өрсөлдөх юм. Өчигдөр тус барилдааны эхний дөрвөн тойргийн барилдаан болсон бөгөөд одоогийн байдлаар Багануур, Чингэлтэй дүүрэг долоон даваа, гурван ялаллтай тэргүүлж байна. Харин араас нь Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн баг долоон даваа, хоёр ялалттай нэхэж байгаа юм.
Энэхүү багийн барилдааны 5-9 дүгээр тойргийн барилдаан энэ сарын 14-нд үргэлжилж, нийслэлийн аварга баг тодрох юм. 65 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд түрүүлсэн баг 15 сая төгрөг гардах бол хоёрдугаар байр 10, гуравдугаар байр таван сая төгрөгийн эзэн болно. Түүнчлэн хувийн дүнгээр тэргүүлсэн бөхийг таван сая төгрөгөөр мялаах бол давааны бай 250 мянган төгрөг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НЗДТГ үндсэн ажлаа хийгээч. Б�##�дуушаа хийж бөхийн барилдаан зохион байгуулдгийн