НИЙГЭМНийгэм мэдээ

Гэр бүлийн маргааны улмаас нэг иргэн өндрөөс унаж амиа алджээ

Өчигдөр буюу /2025-06-09/-нд Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллын … тоот байрнаас эмэгтэй хүн унаж амиа алдсан байна.

Эл хэрэг тухайн 08-09-нийг шилжих шөнө гарсан бөгөөд “Өндрөөс хүн уначихлаа” гэх дуудлага Цагдаагийн байгууллагад 00.00 цагийн орчимд ирсэн байна. Уг дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ирж шалгахад амиа алдсан нөхцөл байдал тогтоогджээ.

Урьдчилсан байдлаар амь хохирогч эмэгтэйг амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзэж буй аж. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Баянгол дүүргийн цагдаагийн газарт үргэлжилж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эмэгтэй амь насаа хохироосон байж болзошгүй хэмээсэн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2023 оны тайланд дурдсанаар дэлхий даяар жил бүр 700,000 орчим хүн амиа хорлож, энэ нь 15–29 насны залуусын нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байна. Харин Монгол Улсад 100,000 хүн тутамд дунджаар 17–20 хүн амиа хорлож байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм.

Мөн 2022 оны Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурдсанаар, өсвөр насныхны амиа хорлолт нэмэгдэх хандлагатай болсон бөгөөд сургуулийн орчин, гэр бүлийн дарамт, хүчирхийлэл нөлөөлж байгааг онцолсон байна.

Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 73 хүн амиа хорлосон байна. Тодруулбал, Нэгдүгээр сард 17, Хоёрдугаар сард 18, Гуравдугаар сард 15, Дөрөвдүгээр сард 23 хүн амиа хорлосон гэх тоон мэдээллийг ҮСХ-ны судалгаанаас харж болохоор байгаа юм.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 10, 2025 10:23

3 dugaar sard baga bna yaahaad gehee mart tsergiin bayar boldog uuj ideed amia horloh bodol turduggui bololtoi

Зочин
Зочин
6 сар 10, 2025 10:25

hetsuuch yumdaa bich yawaal ogmoor l bn uldeh ursee oor shigee zowlon dund uldeemeerguu bolool odor bolgon tesej tewchij hetsuu noirogdolgui hedii boltol ingej amidrah yum boldo

Иргэн
Иргэн
6 сар 10, 2025 11:28

НӨХӨР НЬ ӨӨР ХҮНТЭЙ ШААЛЦЖЭЭ АМИА ХОРЛОЖ БАЙХААР ӨӨР ЭРТЭЙ ШААЛЦЧИХГҮЙ ЯАВ ДАА

Зочин
Зочин
6 сар 10, 2025 11:31

ЗАВААН ЮМНААС САЛААЧЭЭ, ТЭГЭЭЛ БУУЖ ӨГӨӨД ӨӨРӨӨ ХОХИРООД ҮЛДЭНЭ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button