Нийгмийн

Хөвсгөл аймаг тусгай зориулалтаар загас, халиун буга, бор гөрөөс агнах дуудлага худалдааг зохиожээ

2021 оноос эхлэн “тусгай зориулалтаар тул загас барьж, буцаан тавих” зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгодог болсон. Засгийн газрын энэхүү тогтоол болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар нутгийн удирдлага, байгаль хамгаалах байгууллагууд хуульд нийцүүлэн зөвшөөрлийг олгох, дуудлага худалдааг зохиоход оролцох үүрэгтэй байдаг.

Энэхүү хууль ан амьтан агнах, барих эрх зүй, хязгаарлалтыг зохицуулдаг. Тухайлбал:

  • “Ан агнуур”, “Олзворын ан”, “Спорт агнуур” гэх нэршилтэйгээр агнуурын төрөл, нөхцлийг заасан  
  • Ан агнуулах зөвшөөрлийг зөвхөн хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцүүлэн олгохоор заасан

Тэгвэл Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн байгаль орчны газраас тусгай зориулалтаар халиун буга, бор гөрөөс агнах, тул загас барьж буцаан тавих зөвшөөрөл олгох нээлттэй дуудлага худалдаа зарласан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 21-ны өдрийн 242 дугаар тогтоолоор 2025 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар 4 толгой халиун буга, 4 толгой бор гөрөөс агнах, 405 ширхэг тул загас, 3000 ширхэг бусад загас барьж буцаан тавих зөвшөөрөл олгох нээлттэй дуудлага худалдааг зарлажээ.

Энэ дуудлага худалгаан

Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдааны үнийн саналын дүнгээс гадна Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор тогтоосон:

  • 1 тул загас бариад буцааж тавихад: 150 доллар
  • Бусад жижиг загас: 24 доллар
  • 1 толгой халиун буга агнахад: 1600 доллар
  • 1 толгой бор гөрөөс агнахад: 700 доллар

гэсэн үнэтэй тэнцэх хэмжээний төлбөрийг тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцож, монгол мөнгөнд шилжүүлэн тухайн суманд орлогыг төвлөрүүлнэ хэмээн заажээ.

Уг ханшаар Ренчинлхүмбэ сумын нутагт хамаарах газруудаас тул загас 167, жижиг загас 1427, Цагааннуур сум Шишгэд голын сав газраас тул загас 20, жижиг загас 174, Дэлгэрмөрөн голын сав газраас тул загас 145, жижиг загас 1178, Эгийн голын сав газраас тул загас 40, жижиг загас 180, Үүрийн голын сав газраас тул загас 33, жижиг загас 121-ийг тус тус барьж буцаан тавих зөвшөөрөл олгох бол тусгай зориулалтаар халиун буга, бор гөрөөс агнах агнуурын бүс тоо хэмжээг 4 толгой халиун буга, 4 толгой бор гөрөөс гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button