УРЛАГ

Онцлох эвент: Мүраками Харүкигийн фэнүүдэд зориулсан ЖАЗЗ ТОГЛОЛТ болно

Мүраками Харүкигийн үнэнч уншигчдад зориулсан, сонирхолтой эвент зохион байгуулагдах гэж байна.

Өдгөө 76 настай Японы алдарт зохиолч Мүраками Харүки бол хөгжмийн хорхойтон. Жазз баарны эзнээс дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэг болж хувирсан тэрбээр бүхий л бүтээлдээ нэгээр тогтохгүй хөгжим дурддаг онцлогтой.

Классикаас эхлээд жазз, блюз, рок хүртэлх асар өргөн хүрээний хөгжмийн мэдлэгээ уран зохиолд хольж, сүлж, нэгээхэн чухаг шугам-метафороо болгож байдаг нь түүний уншигчдыг тусгай Playlist үүсгэхэд хүргэдэг.

Тэгвэл Улаанбаатар хотноо, Мүраками Харүкигийн томоохон зохиолуудад дурдагддаг жазз хөгжмүүдээр амьд тоглолт зохион байгуулах гэж байна.

Тоглолтоор,

  • Beatles – Norwegian Wood ("Норвегийн ой" роман)
  • Nat King Coel – Nature Boy ("Эрэг дээрх кафка" роман)
  • Ella Fitzgerald – It’s only a paper moon ("1Q84" роман)
  • Miles Davis – Blue in Green ("Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд" роман)
  • Thelonious Monk – Round Midnight ("Торгон цэргийн хороон даргын аллага" роман)
  • Billie Holiday – Solitude ("Хот ба түүний хийсгэлэн хана" роман)
  • Charlie Parker – чөлөөт ("Нэгдүгээр биеийн ганц тоо" өгүүллэгийн түүвэр) гэсэн хөгжмүүдийг Мүраками Харүкигийн монгол дахь уншигчдад толиуулах аж.

Энэхүү тоглолтод “Solongo's Jazz Banz” хамтран ажиллаж байгаа юм байна.

Ерөнхий зохион байгуулагч Монгол-Японы утга зохиолын нийгэмлэг өмнө нь Монгол Улсын Филармонитой хамтран, “Classic Night" тоглолтыг Мүраками Харүкигийн зохиолууд дахь сонгодог хөгжмүүдээр сорчлон үзэгчдэд хүргэсэн билээ.

Тоглолт 2025.06.14-ний Бямба гарагт, 18.00 цагаас амьд хөгжмийн River Sound клубд болно.

Хөгжмийг "уншиж", уран зохиолыг "сонсох" үдшийн тасалбарыг ЭНД ДАРЖ худалдан аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button