АНУ-БНХАУ-ын хэлэлцээг Трамп сайшааж, хоёр дахь өдрөө үргэлжлэх боллоо

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны эдийн засгийн дээд албан тушаалтнууд даваа гарагт /2025.06.09/ Лондон хотноо уулзсан байна. Тус хоёр улсын хооронд худалдааны дайн үүссэний улмаас газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл үүссэн.
Их Британийн засгийн газрын ордон болох Ланкастер хауст явагдсан хэлэлцээ даваа гарагийн шөнө дууссан байна. Хэлэлцээ өнөөдөр /2025.06.10/ орон нутгийн цагаар 10:00 минутад эхэлнэ гэж АНУ-ын эх сурвалж хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ яриа хэлэлцээ сайн болж, Лондон дахь багаас нь сайн мэдээлэл авч байгаа гэсэн юм. Тэр “Бид Хятадтай сайн ажиллаж байна. Гэхдээ Хятад амаргүй” хэмээжээ. Экспортын хяналтыг цуцлах эсэх талаар асуухад Трамп “Харж л байя” гэж хариулсан байна.
Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассет даваа гарагт хэлэхдээ АНУ-ын төлөөлөл газрын ховор элементийн асуудал дээр Хятадтай тохиролцохыг хүсэж байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.