Гадаад мэдээДЭЛХИЙ

Биологийн материал хил давуулах гэж оролдсон хэмээн АНУ-д Хятад эрдэмтэн баривчлагджээ

Нэгэн Хятад эрдэмтэн Детройт хотын нисэх онгоцны буудалд газардахад АНУ-ын албан тушаалтнууд баривчилжээ. Түүнийг АНУ-руу биологийн зэвсэг байж болох зүйл оруулж ирсэн гэж буруутгаж байгаа юм. Тэр хэдэн сарын өмнө Мичиганы их сургуулийн лаборатори руу биологийн материал хүргэсэн байна.

Холбооны мөрдөх товчоо (FBI) шүүхэд мэдүүлсэн баримт бичгээс харвал ийм төрлийн биологийн материалыг засгийн газрын зөвшөөрөлтэй тээвэрлэх ёстой аж. АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар дээрх үйл ажиллагааг удирдаж буй Жон Новак “АНУ-д судалгааны зорилгоор биологийн материалыг импортлох тухай хууль дүрэм хатуу боловч тодорхой. Үүнтэй төстэй үйлдлүүд зочилж буй бусад эрдэмтдийн хууль ёсны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө” гэж хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засгийн газар хорт мөөгөнцрийг хил давуулахыг завдсан хэрэгт хоёр Хятад эрдэмтнийг буруутгасан юм. Тэдний нэг нь цагдан хоригдож байгаа.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button