Г.Занданшатар Ерөнхий сайдад томилогдсон тохиолдолд, ЕТГ-ын даргаас чөлөөлнө

Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-нд огцорч, танхим нь тарж буй. Тиймд эрх баригч МАН дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Г.Занданшатарыг тодруулаад байгаа юм.
МАН-ын Бага хурал уг тогтоолоо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. Мөн үдээс хойш хуралдах ээлжит бус чуулганаар Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгох эсэх асуудал орж ирж магадгүй байгаа.
Үүнээс гадна өнөөдөр Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг шуурхайлбал ЕТГ-ын даргын албан тушаал нь хэрхэх вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Иймд уг процессыг тайлбарлая.
Логикийн хувьд тухайлсан албан тушаалтныг эхлээд өөр албанд томилогдсоны дараа өмнөх албанаас нь чөлөөлнө. Энэ нь тохиолдолд тухайн хүн нэг ажилтайгаа үлдэх боломжтой. Г.Занданшатарын томилгоо ч үүний дагуу явна.
Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарыг эхлээд Ерөнхий сайдад томилох эсэхийг УИХ-аар хэлэлцүүлж дэмжигдсэн тохиолдолд түүнийг ЕТГ-ын даргаас чөлөөлнө. Харин Ерөнхий сайдад дэмжигдээгүй тохиолдолд ЕТГ-ын дарга хэвээр үлдэх юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урдах ажлаа хий. Занданшатар шиг х�##�ирамтгай хүн ийм хүнд цаг үед шийдвэртэй ажиллаж чадахгүй