Улс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнийг "Түгжилдсэн" Н.Учрал шинэ Засгийн газарт багтахгүй

МАН-ын Бага хурлаар дэмжигдсэн Г.Занданшатарыг өнөөдөр УИХ-ын чуулганаар оруулж, Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэх чигтэй байна. Эрх баригч намаас нэр дэвшүүлсэн кандидатын хувьд, парламент түүнийг Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад батламжлах нь тодорхой.

Харин томилогдсон хойно Г.Занданшатар өөрийн ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг шинээр төлөвлөж, сайд нараа бүрдүүлэх хуультай.

Тухайлбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барина.

Үүнээс Г.Занданшатарын Засгийн газар хэдэн яамтай, хэдэн сайдтай байх, тэдгээрийг хэн хэн толгойлж ажиллах нь тодорхой болно.

Өнөөдөр Ерөнхий сайдаар батламжлагдвал пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд бүтэц, бүрэлдэхүүнээ оруулж ирэх болов уу.

Тийм ч учраас шинэ Засгийн газарт багтаж ажиллах сайд нар хамгийн их анхаарал татаж байна. Тэр дундаа, Л.Оюун-Эрдэнийн танхимаас Г.Занданшатарын танхимд шилжиж үлдэх сайд нар хэн хэн байх нь сонирхолтой.

Түүнчлэн Засгийн газрын гал тогоо гэгддэг, ЗГХЭГ-ыг даргалж байсан Н.Учралын хувьд дараагийн ЗГ-т багтахгүй нь бараг тодорхой юм.

Явагдаж байгаа МАН-ын дотоод үе хоорондын тэмцэлд Н.Учрал 1980-аад оны буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын төлөөлөл мөн. Гэвч Ерөнхийлөгчид илүү ойр. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын гал тогоог базаж байхдаа Үндэсний баялгийн сан, стратегийн 34 хувийн хэлцэл зэрэг сэдэвт ер дуугараагүй, тойрсон. Түүнчлэн, Л.Оюун-Эрдэнийн нэр заалгүй хэлээд байсан Түгжил бол Н.Учрал гэдэг нь нэгэнт ойлгомжтой болчихсон. Н.Учрал одоогийн Засгийн газар огцроход томоохон нөлөө үзүүлсэн, Ерөнхийлөгчийн талд ажилласан гэдгээр дүр зураг тодрон харагдаж байв.

Хэдийгээр шинэ Засгийн газрыг Г.Занданшатар тэргүүлэхийн хувьд мөн Ерөнхийлөгчид ойр хүмүүсээр танхимаа бүрдүүлэх магадлалтай ч бас МАН-ын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэтэй заавал зөвшилцөх ёстой. Л.Оюун-Эрдэнэ өөрийн нөлөөг үзүүлнэ. Энэ утгаар Л.Оюун-Эрдэнийг “түгжилдсэн” Н.Учрал дараагийн Засгийн газарт багтаж үлдэхгүй талаар хөшигний ард яриад эхэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 10, 2025 13:15

Uchral gantsaaraa bish baih. Olon hun chanraa taniulsan baih. Ard tumen harsan uzsen medsen shuudee.

Зочтн
Зочтн
6 сар 10, 2025 13:19

За одоо яахав дээ. Өнгөрсөн юм. Аль ч төрийн үед ийм хүмүүс байдаг. Нэг биш нэг хэсэг түгжилүүд байгаа байх аа.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 20:26
Reply to  Зочтн

Ер нь Оюукийг унагасан нь зөв ш дээ ! Женко,Хэрээ хоёрын үгээр яваад байгаа амьтныг �######�уулахгүй яахын !!!

Зочин
Зочин
6 сар 10, 2025 13:25

zuw l yum hiisen shdee ene danhiig bulgah

Зочин
Зочин
6 сар 10, 2025 14:09

ПОРОРО Батэрдэнэ ХЭГ-ын дарга хийж чадахгүй, Х.Ганхуяг " Вертекс майнинг" ын 33 тэрбумын асуудлаа шийдээрэй . Үхсэн ацных сайд муу Дүлзэн

Зочин
Зочин
6 сар 10, 2025 14:14

Харах царайны хогийн амьтан гэр бүлээрээ

Зочин
Зочин
6 сар 10, 2025 16:04

Түгжилүүд олон болсон гэсээн. Энэ нь Монголчуудын хувьд нэг их сайн зүйл биш. Новшийн амьтад даа. Араас нь шүүдээ...

Зочин
Зочин
6 сар 10, 2025 16:08

Тэгвэл яах гэж Түгжил болж тэнэгтдэг эргүү вэ? Одоо нэр нүүр нь навс ун�##�аа. Чингис хаан байсан бол �##�ь эрт цаазлуулсан. Одоо яахавдээ сул гишүүн болох байхдаа. Ер нь урвагч нарыг ашиглаад �##�даг технологи дэлхийн бүр оронд байдаг шүү. Тэр нь хэрэгжих байхдаа.

Тогтох
Тогтох
6 сар 10, 2025 16:09

Бүх Түгжилүүдийг бүгдийг нь засагт бүү ойртуул түгжилдээд л бодлогоо сөрөөд л �##�ь ч төрд хэрэггүй урвагч гэдэг чинь байж болохгүй үйлдэл.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 16:15

Учр�##� харахаас сэжгийн ш дээ! Хүрэлсүхийг ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж байхад та бол улс орны аав шүү, гээд л пялдагдаад долоогоод байсан! Хүрэлсүхийн бид бүгдийн аав ч гэж үхсэн ац нь байхав дээ? Ёстой нэг долигонуур долдойх гэж тэрийг л хэлэх байлгүй!

Зочин
Зочин
6 сар 10, 2025 17:03

ОЮУНААГИЙН АРААС СЭМХЭН ХУТГА ШААСАН ШААХ ШААХДАА ОЛОН БҮЛСЭН ӨӨДГҮЙ ТҮГЖИЛ ЦААШИД УЛС ТӨРД ХОЛ ЯВАХГҮЙ ДАРААГИЙН СОНГУУЛИАР ЭНЭ БАЯРТАЙ БОЛНО.КВОТ ӨГӨХГҮЙ ЗА ЧАМД ОДООНООС ИХ ЗАСАГТАА БАГШААР ОРОХ НҮХЭЭ МАЛТМОЙ

зочин
зочин
6 сар 10, 2025 17:19

Учр�##� бол түгжил биш аврагч гэж хэлбэл зохино.Женкогийн 250 сая $-ын хулгайг илчилсэн,Данхын хулгайг таслан зогсооход тодорхой үүрэг гүйцэтгэсэн гээд тооцвол жинхэнэ иргэдийн болон ард түмнийхээ төлөө ажилласан шүү.Данх бол эрт зогсоогоогүй бол ард түмнээ ялаа гэж хардаг болчихсон байсан шүү дээ.Ядаж ялаа гээд харж байгаа нь их юм болждээ ,ахиад 1 жил өнгөрсөн бол ялаа ч гэж харахгүй болчих байлаа.Хэрэв тэгсэн бол маш өндрөөс унаж Чаушескийгийн араас явах байлаа ,харин ч Учр�##� аварлаа даа.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 17:46

Харин ч мундаг сайд шүү, данх мэт нөхдүүдийг түгжилдээд ч болтугай төрийн эрх мэдлээс холдуулсан бол харин ч жинхэнэ ардын баатар мөн.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 18:13

Заав�##� байх ёстой хүн шүү. Зоригтой ярьсан юмаа заав�##� хэрэгжүүл. Тэгж байж танай намын нэр хүнд өснө. Хэн юу гэж дайрах нь хамаагүй, сүүлд хийсэн мэдэгдлийнхээ үр дүнг үзэх ёстой. Дэмжиж бгаа ард иргэд харж бгаа шүү та нарыг

8989
8989
6 сар 10, 2025 18:14

Н.Учир�##� ч ёстой муухай хутга шаасан даа ар нуруунаас нь. Урвагч MCS - н 500 сая авчихсан хүн ч эзэндээ үйлчилсэн байх л даа.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 19:59

Худгаа өвөөгөө авна гээд мултраад байсан яасан бэ

Зочин
Зочин
6 сар 11, 2025 08:38

Түгжил багцад: ЧИНБҮРЭН, ТЭМҮҮЛЭН нар орноо. Бат�##�гаатай.Сайдын санд�##� санаг�##�заж яваа гишүүд.

Цэнгэл
Цэнгэл
6 сар 11, 2025 09:10

Урвагч бол урвагч шүү дээ Алван газарт нэг хов базагч байхад ажил ердөөч явдаггүй тиймээс Түгжилийг оруулахгүйн зөв дэмжиж байна

Зочин
Зочин
6 сар 11, 2025 09:28

Учр�##�ын санаа бол ОюунЭрдэнийг унагаж ерөнхий сайд болох гэж тийм увайгүй зан гаргасан. Бодвол дээрээс тийм чиглэл өгсөн биз дээ.

Зочин
Зочин
6 сар 11, 2025 09:31

Ерөнхий сайдад Учр�##�ын нэр явж л байсан.

Зочин
Зочин
6 сар 11, 2025 09:50

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button