НИЙГЭМ

“Эко Алтан Заамар” ХХК-ийн лицензийг цуцлаагүй хэвээр байна

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт байрлах Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд нуранги үүсч хоёр техник, дөрвөн иргэн дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон.

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тус компани нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Мөн техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүйгээр үйл ажиллагааг явуулсан. Техник эдийн засгийн үндэслэлд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, мөрдөгдөж байх параметрийн хэмжээг баримталж ажиллаагүй ийм зөрчлүүд байгаа. Тус уурхайд техник эдийн засгийн үндэслэл хийгдэхэд геологийн усны судалгаа хийгдсэн байдаг. Энэ судалгаагаар гүний ус 51 метрт уст үе илэрсэн. Энэ уст үеийн талаар техник эдийн засгийн үндэслэлд усыг хэрхэн зайлуулах уу уст үеэс гарч болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх гол шалтгаан болсон байдаг. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллаагүй болох нь тогтоогдсон юм.

Ингэснээр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "ЭКО АЛТАН ЗААМАР" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсон талаар мэдээлж байв. Гэвч өнөөдрийг хүртэл тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй хэвээр байна. Үүнийг салбарын сайд тайлбарлахдаа “Яг цуцлах үндэслэлийг нарийвчилж ирүүлээгүй байна" гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button