НИЙГЭМНийгэм мэдээ

Үндэсний сурын багийн УАШТ-д Говь-Алтай, Хэнтийн баг түрүүлэв

Монголын үндэсний харваачдын холбооноос 2025 оны эрэгтэй, эмэгтэй багийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна.

Эрэгтэйчүүдийн ангилалд 47, эмэгтэйчүүдэд 36 баг оролцсон энэхүү тэмцээний хэсгийн, хагас шигшээ тоглолтууд Налайх дүүргийн “Бүс нуур” зурхайд болжээ. Харин медалийн төлөөх харваа нийслэлийн төв зурхайд болж аваргуудаа тодруулжээ.

Энэхүү тэмцээнд Говь-Алтайгаас таван баг оролцохдоо алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний талаар Говь-Алтай аймгийн харваачдын холбооны тэргүүн Г.Жалцавжий “Алтайн харваачид энэ жил одтой сайхан наадлаа. Энэ нь манай аймгийн харваачдын бэлтгэл ямар өнгөтэй, формтой байгааг харуулж байна. Удахгүй болох Ардын хувьсгалын 104 жилийн ойгоор Алтай нутгаас минь шинэ цолтон төрөх болтугай” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button