BCL Asia Champions League: "Хасын Хүлэгүүд"-ийн түүхэнд мөнхрөх шийдвэрлэх тоглолт

Азийн улс бүрийн аваргууд хуран цугларсан Сагсан бөмбөгийн аваргуудын лигийн 30 дахь улирал "BCL Asia Champions League" нэрэн дор хоёр дахь удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байна.
Эл тэмцээнд манай улсаас анх удаагаа Хасын Хүлэгүүд баг оролцож байна. Тус тэмцээнд тивийн шилдэг найман клуб оролцож байна.
Дурдвал, Японы (B.Лиг), Өмнөд Солонгосын (KBL), Хятадын (CBA), Филиппиний (PBA) аваргууд болон 2024-25 оны BCL Asia EAST, WEST-ийн аварга, дэд аваргууд оролцож байгаа юм.
Хасын Хүлэгүүд баг BCL Asia үндсэн хэсэгт БНХАУ-ын баг болон Ираны багтай учраа тааран өрсөлдсөн. Тэд эхний тоглолтод БНХАУ-ыэ багийг 84-67 харьцаатай хожил байгуулсан. Харин Ираны багтай эн тэнцүү өрсөлдөж, 78-76 харьцаатай хожигдож, үнсдэн хэсэг 1-1 харьцаатайгаар хоёрдугаар байраар шалгаран хасагдах шатанд орох болсон юм.
Үндсэндээ Хасын Хүлэгүүд баг BCL Asia-ийн бүх тоглолтуудад есөн хожил нэг хожигдолтойгоор хасагдах шатанд шалгарлаа.
Хасын Хүлэгүүд баг хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө өнөөдөр Филиппины "Meralco Bolts" багтай тоглоно.
Нэмэлтээр дурдахад, энэ жилийн BCL Asia оролцож байгаа есөн багийн зургаа нь анх удаа оролцож байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.