
"BTS" хамтлагийн гишүүн Жимин болон Жон Гүг нар өнөөдөр цэргээс халагдан гэртээ харьсан байна.
Тэднийг фэнүүд нь болоод хэвлэлийнхэн угтан авсан ба энэ үеэр Жимин “COVID-19 цар тахал дараа нь цэргийн алба гээд их удаан хугацаанд биднийг хүлээсэн фэнүүддээ маш их баярлалаа. Бид одооноос маш сайн бэлтгэж, өөрсдийн авьяас чадвараа тултал нь харуулна хэмээн ирээдүйгээ тун өөдрөгөөр төсөөлж байгаа. Цэргийн албаны тухайд үнэнийг хэлэхэд тийм амар байсангүй ээ. Тиймээс цэргүүдтэй тааралдаж, зөрж өнгөрөх бүртээ та бүхнийг халуун дулаан үгс хэлж байгаасай хэмээн хүсч байна” гэв.
Харин Жон Гүг “Камерны өмнө зогсоогүй их удсан болохоор ичээд юу ярихаа сайн мэдэхгүй л байна” хэмээн сэтгэгдлээ товчхон илэрхийлжээ.
Хамтлагийн ахлагч RM болон гишүүн V нар өчигдөр цэргээс халагдсан. Ийн Suga энэ сарын 21-нд албаа дуусгаснаар BTS хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэх юм.
Эх сурвалж:Korea times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.