Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, БНХАУ экспортын хязгаарлалтаа суллах тохиролцоонд хүрэв

АНУ, БНХАУ-ын албаны хүмүүс мягмар гарагт /2025.06.10/ мэдэгдэл хийхдээ Бээжин газрын ховор металлын экспортын хязгаарлалтаа суллахаар болсон гэсэн байна. Гэвч худалдааны дайныг үүсгэхэд хүргэсэн асуудлыг шийдэх дорвитой тохиролцоонд хүрсэнгүй.

Лондонд хоёр өдөр үргэлжилсэн ширүүхэн хэлэлцээний төгсгөлд АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник сэтгүүлчдэд хэлэхдээ өнгөрсөн сард хийгдсэн тохиролцоо дээр нэмж ахиц гаргалаа гэжээ. БНХАУ газрын ховор металлын экспортод хязгаарлалт тавьсны улмаас өнгөрсөн сард хүрсэн тохиролцоо гацсан. Үүний хариуд АНУ БНХАУ руу гаргадаг хагас дамжуулагчийн дизайн гаргадаг программ хангамж, онгоцны эд анги гэх мэт бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьсан юм.

Лутник хэлэхдээ Лондонд хийсэн хэлэлцээ нь АНУ хамгийн сүүлд тавьсан экспортын хязгаарлалтын заримыг нь арилгана гэжээ. БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ли Чэнган хэлэхдээ хоёр орны удирдагчдад өргөн барих худалдааны тохиролцоон ерөнхий бүтцийг боловсруулсан хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button